Энэ сарын 29-ний амралтын өдөр дугаарын хязгаарлалт үйлчилнэ

Түгжрэлээс шалтгаалан улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт үйлчилж буй. Бүх нийтийн амралтын өдрүүдэд үйлчилдэггүй зохицуулалттай дугаарын хязгаарлалт энэ сарын 29-ны нийтийн амралтын өдөр үйлчлэх аж.
Энэ талаар Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-ын Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуу "Арванхоёрдугаар сарын 29-ний өдөр нь бүх нийтийн амралтын өдөр ч дугаарын хязгаарлалт үйлчилнэ. Шинэ жилийн баяр дөхөж, иргэдийн зорчих хөдөлгөөн, ачаалал нэмэгдсэнээс гадна тэгш, сондгойгоор зорчих өдрүүдийн тоог тэнцүү байлгах үүднээс арванхоёрдугаар сарын 29-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхээр тусгасан. Харин бямба, ням гарагт дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Өнгөрсөн оны тухайн өдөр замын хөдөлгөөний ачаалал 99 хувьд хүрч, тэг зогсолт болсон. Харин 2023 оны нэгдүгээр сарын 1-нд ачаалал 73 хувьтай байсан" гэлээ.
Д.УЛСАА











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тэртээх 1911оны 12-29 өдөр монгол үндэстэн маань 250 гаруй жил манж гүрний дарлалаас гадны оролцоогүйгээр тусгаар улсаа зарлаж чөлөөлсөн маш том баярын өдөр гэдэгийг сэтгүүлч маань яагаад оршил болгож бичихгүй байна вэ? Яагаад
Энэ өдөр ямар нэгэн хязгаарлах хорио тогтоож хэрхэвч болохгүйг яагаад ойлгохгүй байна вэ? Яагаад
Бидний түүхийг энэ мэтчилэн сарниулах гэсэн хэнтээч эвлэрч болохгүй !!!!
Бүх нийтийн баяр амралтын өдөр дугаарын хязгаарлалт үйлчилдэггүйй журамтай. Тэр журмыг захын байгууллага, албан тушаалтан өөрчлөх эрх байхгүй шүү дээ!!! Хэний, ямар эрх зүйн актын хүрээнд ийм шийдвэр гаргаж байгаагаа тайлбарлаарай. Ардчилалыг ингэж анрахизм болгосоор байх уу?