Нийгэм мэдээ

Б.Бадрааг БНСУ-аас ирэнгүүт нь цагдан хорино

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн

  • 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/
  • 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т /Мөнгө угаах/ заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татагдсан Б.Бадраад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн.

Тус шүүх прокурорын саналыг 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцэж, яллагдагч Б.Бадраад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.1, 1.3-д заасан үндэслэлээр Монгол Улсын хилээр орж ирсэн даруйд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

Тэрбээр "Би зугатаагүй. БНСУ-д байна" гэж мэдэгдсэн билээ.

2021 онд Б.Бадрааг Ханбогд сумын эрх бүхий албан тушаалтануудтай нийлж Цагаан хад суурьшлын бүсэд хууль бусаар газар авсан. Түүнийгээ хятадуудад өндөр үнээр худалдсан байж болзошгүй хэрэгт сэжиглэн шалгаж байсан. Улмаар өөрийнх нь болон хүү Б.Наранболдын гэрт прокурорын зөвшөөрөлтэй нэгжлэг хийж, их хэмжээний бэлэн мөнгө, юань, үнэт эдлэл, хууль бусаар хадгалж байсан галт зэвсэг, сум гарсныг эд мөрийн баримтаар хураан авч, хүүг нь саатуулж байв.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
24 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Уг нь ийм юмнуудаа л барьж хорих ёстой юм даа

Иргэн
Иргэн

Оргуулчихаад хил давсан хойно хорих гэнээ арай юу

Зочин
Зочин

Үнэн л байгаадаа .баривчилсан дараа л итгэхээс

Иргэн
Иргэн

Оргосон биш Оруулчихаад хуулийхан ДҮР эсгэж оргосон хойно ХОРИХ юм ба

Зочин
Зочин

Хөдөөний өсөхийн өлөн гарууд Монголоор дүүрэн байна даа

Зочин
Зочин

Чамайг ирэхээр чинь барьж хориношүү гээд хэлчихээр "өө тэгье,очиж хоригдье"гээд гүйгээд ирэх байхдаа.

Зочин
Зочин

ireel kolon

Зочин
Зочин
Reply to  Зочин

Ирэхгүй ш дээ

Зочин
Зочин

Ирж харагдаач.

Н.Батболд
Н.Батболд

Манай ЗГ яагаад гэмт хэрэгтэн этгээдүүдийг гадагшаа гарсан хойноос нь сүртэй мэдээлэл хийгээд байдаг юм бэ? Зориуд юм шиг... зохион байгуулалт байдаг юм шиг - бүх гэмт этгээдүүд зугтааж амжаад байх юм. Тухайлбал сахал Эрдэмбилэг зугтаах 3 тэрбум төгрөг хандивлаад л дашийн шог ...

Зочин
Зочин

Хулгайч нарыгаа гаргаж зугтаалгачаад араас нь хөөцөлддөг дэндүү доромжилж чадаа байгаа төр засаг шүү

Зочин
Зочин

Устгуулаачээ

Зочин
Зочин

Монголд бүү ир гэж сануулжээ

Зочинзочин
Зочинзочин

Энэ хүний дээр бас том хулгаач байж мэднэ хүнд ял оноож газарыг хурдан чөлөөлж хятадыг хөөж явуул

Зочин
Зочин

Энэ завхарсан авилгач шүүгч нар больмоор юмэнэ хүний чинь хорих саналтай очоод шүүгч нь хуйвалдаад явуулсан энэ шүүгчийг нь зайлуулаач ингэснээр энэ хүнийг чинь хайна олно гээд зөнлөө зарлага гөрч байна

Зочин
Зочин

Нэг бол энэ зарлагыг гаргасан шүүгч нараас гаргаж байвал таарна

Зочин
Зочин

Энэ хүнийг хийсэн хэрэг нт тодорхой байхад яагаад шүүгч нар нь явуулж байдаг юм бэ

Зочин
Зочин

Дээрх өинөговийн дарга нараас шүүгч нар их хэмжээний авилгал авч байж явуулж байгаа шшүү мөн сахал эрдэнэбилэгийг явуулсан шүүгч нар яасан бэ

Зочин
Зочин

Монголын шүүгч нар цайжээ

Зочин
Зочин

Хуйьалдаж оргуулсан шүүгч нартай нь хариуцлага тооцох хэрэгтэй

Бодлын хулгайч
Бодлын хулгайч

ХЭН ГЭДЭГ ШҮҮГЧ ЯВУУЛСАН БЭ

Бодлын хулгайч
Бодлын хулгайч

ИРЭХ ҮҮ.......

Оогий
Оогий

Яалаа гэж ирэхэв дээ, итгий ир гэсэн мсж өгчихөөр чинь.

Зочин
Зочин

2021 онд л нам дарах байж.яг юу болов тэр үед.яагаад хэрэг замхрав

Холбоотой мэдээ

Back to top button