Нийгэм мэдээ

“Өвөө нь уйлав” постны эзэн Н.Мөнхтөр: Хүү эмнэлгээс гарах гээд гэрээ цэвэрлэж, шалаа угаагаад хүлээж байна

Нийгмийн сүлжээнд эмнэлэгт хэвтэж байгаа 10 сартай зээгээ эргэж ирээд уйлж байгаа өвөөгийн зураг нийтлэгдсэн нь олны анхаарлыг татаж байна. Өвөө “... эмнэлэгийн том, том зүү миний муу хүүг хатгаад уйлахаар өөрийн эрхгүй нулимс гараад байна. Өвөө нь хүүдээ шинэ хонины гуя авсан эмнэлэгээс гарахаар нь шөл хийж өгнө. Одоо миний хүүгийн ханиад нус эдгээд эмнэлэгээс гардаг л юм бол гэртээ хариад хэнийг ч гэртээ оруулахгүй хаалганыхаа гадаа улаан утас татна” хэмээн цонхны цаанаас хүүтэйгээ ярьж байгаад явдаг тухай охин нь бичсэн билээ.

Бид “Өвөө нь уйлав” нийтлэлийн эзэн Н.Мөнхтөртэй ярилцлаа.

-Таны зээгээ эргэж ирээд уйлдаг тухай мэдээлэл олонд хүрсэн. Танаас зарим зүйлийг тодруулж асуух гэсэн юмаа?

-Болдог л юмбол тэгээ, миний хүү.

-Хүүхэд тань хэзээ эмнэлэгт хэвтсэн бэ. Таныг уйлдаг гэхээр удсан юм болов уу гэж бодсон юм?

-Миний том охины бага хүү 10 сартай. Муухай ханиад хүрч, эмнэлэгт хэвтээд тав хонож байна. Ах нь их өрөвчхөн, зөөлөн сэтгэлтэй хүн. Үүнийгээ нас яваад мэдэж байна. Хэдэн ач, зээгээ харахаар өөрийн эрхгүй нулимс урсчихдаг. Манайх 1 хүү, хоёр охинтой. Тэдний минь хүүхдүүд  2 хүү, 3 охин таван ач зээтэй. Эмнэлэгт байгаа нь бид хоёрын хамгийн бага зээ. Төрөөд хоёр сартай байхдаа өвөө, эмээ дээрээ ирсэн. Бид хоёр хүүгээ хамрын ханиад хүргэхгүй өдий хүргэсэн. Тэгсэн сүүлд ах, эгч нь бөөнөөрөө ирээд бужигнаад хүү минь ханиад хүрчихлээ.

-Тэгээд та улаан утас татаад хэнийг ч оруулахгүй гэсэн юмуу?

-Тэгсэн. Өнөөдөр хүү минь эмнэлгээс гарна гээд эмээ, өвөө хоёр нь гэр орноо цэвэрлээд, шалаа угааж байна. Нэг хэсэгтээ хэнийг ч оруулахгүй ээ. Хүү минь өвдчихөөр бүтэн нойртой ч хоносонгүй.

-Бусад ач, зээ тань гомдох вий. Шинэ жилээ тэмдэглэнэ биз дээ?

-Миний хүүхдүүд ухаантай ойлгоно. Үр хүүхдээ тойруулаад бужигнаж суухаас өөр жаргал юм билээ. Гэхдээ энэ ханиадыг татартал хөөрхөн хүүгээ бодно. Эмээ, өвөө, хүү гурав буузаа жигнээд, махаа чанаад баяраа тэмдэглэх хөтөлбөр бий.

-Та ханиад хүргээгүй өдий хүргэсэн гэлээ. Арга туршлагаасаа хуваалцаач?

-Бид хоёр хүүгээ нэг их дулаалж, бигнээд байдаггүй.  Хөнгөн нимгэндүү хувцастай, тэгээд уячихдаг. Хүн болгон барьж аваад үнсээд, тоглоод байдаггүй амар. Ер нь бол хүүхдийн уях өлзий дэмбэрэлтэй, урт наслуулдаг гэж хөгшчүүл ярьдаг. Ах нь хэдэн хүүхдээ уяж л хүн болгосон. Миний хүү чинь өвөө, эмээ хоёртойгоо Дархан, Сэлэнгэ, зуслан гээд хаа сайгүй явна. Чийрэг, борогшуу сайн хүү байгаа юм.

-Та ач, зээгээ их эрхлүүлдэг бололтой?

-Тэгэлгүй яахав. Хүний амьдралын утга учир чинь ерөөсөө ач, зээ байдаг юм байна. Энэ хэдийгээ харахаар хайр хүрээд, нулимс урсаад сүйд болдог. Миний охидууд чинь өвөөгөө хэвтүүлж байгаад нүүр будна. Ямарсайндаа хүн хаалга цохихоор будагтай нүүртэйгээ очиж онгойлгоод зочноо айлгаж байхав. Сайхан даа хүний амьдрал.

-Ярилцсанд баярлалаа.  

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-12-26 14:15

Hiih ajilgui hvmvvs ymaaa

Үржээ
Үржээ
2023-12-26 14:21

Өвөө эмээ дээрээ өссөн хүүхдүүд зөөлөн сэтгэлтэй хүнд тусархуу хүний хүндэлж сурсан байдаг

Зочин
Зочин
2023-12-26 14:21

Хүүхэд гаргаад 2 сартай ээж аавдаа өгчихдөг тэгэн тэгэн гаргах юу байгаан дараа бид нар чамайг зовж өсгөсөн гэх байхдаа

Зочин
Зочин
2023-12-26 23:40
Reply to  Зочин

mongold aaw eejeeree hvvhdee haruulj osgvvleegvi neg hvn baiwal bi gaihaj bisherch ywie tehvv hogiin niigemd neg udaa aytaihan niitlel unshij setgeliin galaa asaa tehvv

Зочин
Зочин
2023-12-26 15:00

Niigmiin hogjdoggui hesegiin neg, bolson boloogui ger bul bolno huuhed gargana emee ovoogoor ni haruulna, hudlaa neg uyarsan ulsuud s#a ajil hiij tatvar tolj, songuulia zov ogoj ulsadaa nemer bolooch, huuheduud ee oorsdoo har l###ruud aa. Teneg tsagdaagiin ehner nohor gej ene hoyor yum

Зочин
Зочин
2023-12-26 23:42
Reply to  Зочин

owoo emee n ach zeegee hardaggvi uls#aa ochood amidar tehvv guiy s#aa chiich hvvhdee owoo emeegeer n haruulj baigaa chi hogiin hvn chanartvi bolhoor chinii aaw eej ach zeegee harj ogohgvildee haraad ogwol cham shig hoh shawhruu shoudaad alga boloh bailgvi

зочин
зочин
2023-12-26 17:39
Reply to  Зочин

эмээ өвөөгийн хайр үзээгүй м�##� бна даа

Eegii
Eegii
2023-12-26 19:43

Sedew oldhoo baij ee hoorhii ene hvmvvst ????

Зочин
Зочин
2023-12-26 21:36

Өвөө байх хувь хүмүүсийн амьдр�##�. Ийм асууд�##� хаана ч байдагийн.Битгий олонд асууд�##� тараа.

Зочин
Зочин
2023-12-26 23:39

Н.Мөнхтөр биш М.Мөнхтөр шүү

Зочин
Зочин
2023-12-31 13:17

Би ч адилхан яг тийм эмээ шүүдээ өвдөх вий гэхээс айдаг адилхан 10 сартай зээтэй юм бна

Холбоотой мэдээ

Back to top button