НИЙГЭМ

Хахууль авч хүүхдийг цэцэрлэгт хамруулсан А, Д нарыг 30 саяар торгож, ажиллах эрхийг таван жилээр хаслаа

Нийслэлийн прокурорын газраас А болон Д нарыг хахууль авах болон нэр бүхий 12 эцэг, эхчүүдийг хахууль өгөх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн тус шүүхэд ирүүлсэн.

Шүүхээс хэргийг хүлээн авч, хянан хэлэлцээд нийтийн албан тушаалтан болох А, Д нар Монгол Улсын Үндсэн хуульд заасан Монгол улсын иргэний сурч боловсрох эрхийг болон Монгол Улсын нэгдэн орсон Хүүхдийн эрхийн тухай конвенцод заасан “…хүүхдийн амьдрах, эсэн мэнд хөгжих бололцоог дээд зэргээр бүрдүүлэн хангана, бага боловсролыг үнэ төлбөргүй, заавал эзэмшүүлэх… талаар оролцогч улсууд хүүхдийн сурч боловсрох эрхийг хүлээн зөвшөөрч, энэ эрхийг тэгш боломжийн үндсэн дээр хэрэгжүүлнэ” гэж заасныг зөрчин гүйцэтгэх ёстой албаны чиг үүргээ хийхийн тулд бусдаас хахууль авсан үйлдэлд гэм буруутайд тооцож, тэдний төрийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 30 сая төгрөгөөр торгох ял шийтгэв.

Харин нэр бүхий эцэг, эхчүүдийг үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх журамт үүргээ биелүүлэх хүрээнд бага насны хүүхдүүддээ сургуулийн өмнөх боловсрол олгуулахаар хүссэн хүсэлтийг хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж, бусдад хахууль өгсөн тул төрийн үйлчилгээг нь хэвээр үлдээж, гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.

Д.УЛСАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Ар Монгол
Ар Монгол

Муусайн цэцэрлэгийн багш нарыг 30 саяар, Эмээлтийн махны хужааг 25 саяар....Цэцэрлэгийхэн нь монголууд, Эмээлтийхэн нь хятадууд юм даа !
Манжийн үед хятад хүн монгол айлд хонож болдоггүй хуультай байсан, өнөөдөр харин хятяад хүн монголын шоронд орж болдоггүй хуультай болсым шиг бна доо !

Зочин
Зочин

За энэ хуульчид чинь ёстой арчаагүйтэж өгөх юмаа.Хаянхярваа мэт томчууд улсад энэнээс илүү гай болсон байхад яаж торгож байвдаа.эмээлтийн хужаа нарыг бас яаж торгож баывдааболиод өгөачээ.өөрсдөд нь хахужль өгөөгүй гээд тэрүү.Энхбаяр сайд энэ шүүгч дээ цэгцлээчээ.юм мэддэггүй уншдаггүй хөгийн дампуу амьтад вэ.

зочин
зочин
Reply to  Зочин

эрүүгийн хууль нь угаасаа тийм ял өгөхөөр заасан бдаг гэсэн

МОНГОЛ
МОНГОЛ

ЭРХ БАРИГЧИД АА! ӨНДАР ДЭЭД АЛБАН ТУШААЛТАЙ ГИШҮҮД САЙД АВИЛГАЧ ХУЛГАЙЧ НАРТАА ХЭЗЭЭ ЯМАР ЗЭМ ХҮРТЭЭЖ ШИЙТГЭХ ЮМ БЭ? МОНГОЛ УЛСЫГ ТОНОСОН ӨЧНӨӨН ГИШҮҮД САЙД НАР ГЭМ ЗЭМГҮЙ ГАВЬЯАТ БААТАР БОЛООД ЯВААД БАЙНА. МАХН-МАН АНамынХААН!!!!!??????

Зочин
Зочин

goe goe bolj ee gaylaa

Зочин
Зочин

Buh nasaar n turiin alband oirtoh erhguu bolgooch. Yun 5 jil. 5 jiliin daraa ergej ireed sharhaa nuhuurei gej baigaa yumuu. Avilga avsan l bol tom jijig gehgui bugdiig n has. Yadaj ajilaa aldana gej jijguudbn aij yavag

дарь эх
дарь эх

пээ их том гэмт хэрэг шийдэж дээ базардарь

Зочин
Зочин

Үүнийг ямар хэрэг гэх вэ. Зарим шүүгчид эзнээ олонхоороо бяртай шүү. Ёстой аймаар.

Зочин
Зочин

Шүүгч нараа энэ бол хэрэг бишээ. Харин тэр хөгжлийн банкны хэрэгтэй холбогдсон нөхдийн хэрэг бол жинхэнэ ял авах хэргүүд байсан шүү. Тэгтэл шүүгч нар тэднийг зөв шүүж чадаагүй. Бяраа тэр хөгжлийн банкны хэрэгтнүүдэд үзүүлэх хэрэгтэй байсан юм. Одоо харин нүүрснийхэнд бчраа сайн үзүүлээрэй.

Зочин
Зочин

Ёстой алдгын бна хэнийг хэдээр торгодог гэнээ ил цагаандаа гарчээ

Зочин
Зочин

Жижиг хэргүүдэд хууль 100 хувь үйлчлэх юм даа. Нөгөө том хулгайчууд авлига цутгаад амиа аваад гарчихдаг гэж ойлгогдож байна

Холбоотой мэдээ

Back to top button