НИЙГЭМ
Эхний ээлжийн 35 шинэ автобусыг өнөөдөр иргэдэд танилцуулна

Нийтийн тээврийн автобус нийлүүлэх тендерт шалгарсан Yutong Bus Co.,Ltd гэрээнд заасан хугацааны дагуу эхний ээлжийн автобуснуудыг нийлүүллээ.
Улаанбаатар хотод 35 шинэ автобус ирсэн байна. Иймд өнөөдөр 10:00-16:00 цагийн хооронд шинээр нийлүүлж буй автобуснуудыг Төв талбай дээр байршуулан, олон нийтэд нээлттэй үзүүлэхээр бэлджээ.
Эргэн сануулахад манай улс БНХАУ-ын Yutong Bus компаниас 600 шинэ автобусыг 165.5 тэрбум төгрөгөөр авахаар болсон билээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
шинэ гэсэндээ сайхан харагдаж байна шүү овоо доо