Нийгэм мэдээ
Хаалттай хорих ангид ээжтэйгээ байгаа хүүхдүүдийг баярлуулжээ
"Жангүм" нэрээрээ олонд танигдсан А.Одончимэг хорих ангиудад "Халуун сэтгэл" аян өрнүүлж, хаалттай ангид ял эдлэж буй ээжтэйгээ хамт байгаа 0-2 насны хүүхдүүдэд бэлэг хүргэжээ.
Хоёр ой хүртлээ ээжтэйгээ хамт ял эдэлж буй ангид нь байх эрхтэй эдгээр хүүхдүүдэд Жангүм өөрийн оёсон баривч, гарын жоруудаа, мөн аянд нэгдсэн ээжүүдийн илгээсэн хувцас, ахуйн хэрэглээ, живхийг хүргэж өгсөн байна.
Тухайн үед нярай хүүхэдтэй ээжүүдийн байранд хөл хорио тогтоосон тул ангийн удирдлагууд бэлгийг эзэнд нь гардуулжээ.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 хүртэлх насны хүүхэдтэй хүнийг хорихгүй хойшлуулна гэсэн хуулийн за�##�т уншиж байсан шиг санагдах юм. Хүүхэдтэй нь хорино гэж аймаар юм. Хүүхдийн сэтгэл зүрх гэмтэл авна. Багаас нь хүүхэд хориод байхдаа яадаг ?
Ээжтэйгээ хамт байгаа юм чинь яадаг юм? Хүүхдээ тэврээд гуйлга гуйгаад сууж байгаа хүнээс дээр юм. Яадахдаа хүүхэд нь хоолтой. Олигтой хоол хүүхэдэд нь өгдөг байлгүй дээ. Юунд санаа зовдог юм.