ЦЕГ: Ерөнхийлөгчийн нэр хүндэд цахим орчноор халдсан гурван иргэнд арга хэмжээ авсан

Цагдаагийн байгууллагаас шинэ оны баярын өдрүүдэд гарсан гэмт хэрэг зөрчлийн талаар мэдээлэл өглөө. Эдгээр амралтын өдрүүдэд буюу 12 дугаар сарын 30-наас 2024 оны нэгдүгээр сарын 02 хүртэл өдрүүдэд улсын хэмжээнд нийт 6036 дуудлага бүртгэгдсэн байна.
Үүнээс гэмт хэргийн шинжтэй 247, зөрчлийн шинжтэй 3330 дуудлага, зам тээврийн ослын 2459 дуудлага иржээ. Эдгээр өдрүүдэд 48 хүн амь насаа алдсан харамсалтай хэргүүд гарчээ.
Мөн энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг мэндчилгээ үг хэлэх үеэр гэр бүлээрээ дунд хуруу гаргаж эсэргүүцсэн үйлдэл үзүүлсэн гэр бүлд хэрэг бүртгэл үүсч, торгуулийн арга хэмжээ авч, гурван хүнд хариуцлага тооцсон. Зарим хүнд арга хэмжээ авахгүйгээр пост, мэдээллээ устгахыг зөвлөсөн гэлээ. Ерөнхийлөгчийн тухай хууль, эрхзүйн хамгаалалтын хүрээнд дараах ажиллагааг явуулсан гэж тайлбарлалаа.
Мөн энэ үеэр "Бусдын шаардлагыг эсэргүүцэж салаавч гаргасан жолооч гэх мэт хэргүүдийг шийдвэрлээд явж байгаа. Харин сошиэлээр бусдыг доромжилсон хэрэгтэй холбоотой гомдол, мэдээллийг хуулийн дагуу шалгаад, шийдвэрлээд явдаг. Салют, галт сумтай холбоотой хэрэг бол бүртгэгдээгүй. Энэ өдрүүдэд цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан бөгөөд гэмт хэрэг, зөрчил өмнөх жилүүдээс буурсан" гэж мэдээллээ.
Түүнчлэн хүүхдүүд амарсан энэ өдрүүдэд хүүхдүүддээ хандуулах анхаарлаа сайжруулж, болзошгүй осол, эрсдлээс урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа.
Б.ХАШ-ИЛД











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
КАЗИНОЧИН СҮ.БАТБОЛДЫН СУГАНЫ ҮСЭД БӨГСӨӨ ГАРГАХ БАЙСЫН АВИЛГАЧИД НҮҮРСЧИДЭЭ АРГА ХЭМЖЭЭ АВ ЧИ Ч ЧАДАХГҮЙ Л ДЭЭ НОВШИЙН ХУДАЛЧ ЕРӨНХИЙЛЭГЧ
Хаана дайн мөргөлдөөн болоод бна поахах
Zasgiin gazriin bairnii gadaa 180 honoj bgaa irgenee avch uulzku baij yun hurdan torgodog um ve gahai chin ulsaaraa chmg uzen ydaj bn erguu malaa
Тэр өрөвдүүлэх гээд насанд хүрээгүй охин хүүхэд
Үл хайхрах гэдэг гэмт хэрэгтэн болох ёстой
Төр төмөр нүүртэй гэдгийг мэдрүүлэх хэрэгтэй
Зарим мал нуудад
Гэртээ байсан.
Ene hvvhdvvd hen bolj osoh be Iim vildel gargahad etseg eh ni Buruu