Нийгэм мэдээ

Хамба лам Д.Жавзандоржийг МҮОНРТ-ийн үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөллөө

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголын тов, сонсгол даргалагчийг тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцлээ.

Үндэсний зөвлөл нь 15 гишүүнтэй бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс Д.Жавзандорж чөлөөлөгдөх хүсэлт ирүүлсэн тул уг албан тушаалд Н.Нанзаддоржийн нэрийг дэвшүүлж байгаа талаарх албан бичгийг арванхоёрдугаар сарын 28-нд Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлжээ.

Хамба лам Д.Жавзандорж нь 2022 оны нэгдүгээр сард жүжигчин Н.Ононгийн хамт МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилогдсон юм.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button