Н.Өнөрцэцэгийн гэр бүл: Биднийг шалга, хэдэн мал, малчны зээлийн гэрээ л гарч ирнэ. Харин дүүг минь гадуур шалгаад өгөөч

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн ар гэрийнхэн мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд түүний аав, ээж, төрсөн эгч, дүүс хүрэлцэн ирж, байр сууриа илэрхийлж үгээ хэллээ.
Н.Өнөрцэцэгийн эрэгтэй дүү: Миний эгч ард түмэндээ ажил мэргэжлийнхээ хувь нэмрийг л оруулсан. Миний эгч торны цаана суух болоогүй. Хүн хохироогоогүй, монгол улсыг хохироогоогүй, бусдад нэмэр болчхоод торны цаана сууж байна. Эгчид алдаатай юм байгаа л байх. Хуулийн хариуцлагыг хүлээнэ, манай гэр бүл ч хүлээхэд бэлэн. Монгол хүнийг, монгол гэр бүлийг хохироосон бол бид нар очоод өвдөг сөгдөн уучлалт гуйхад бэлэн байна. Хүүхдийн эрх ашиг зөрчигдөж байна. Ээж фээстээ орж ирэхгүй байна гээд хүлээгээд унтдаггүй. Аав нь эмчилгээнд гадагшаа явчихсан. Ээж, аав хоёр унтахгүй, уйлаад л. Энэ бүхний цаана хоёр айл сүйрч байна. Эгчийг маань судлаад өгөөч. Ялаас мултрах гээгүй, гадуур шалгаад өгөөч.
Н.Өнөрцэцэгийн ээж: Хар бараан өдрүүд үргэлжилж байна. Миний охин нэг их буруу юм хийгээгүй байхаа. Хоёр хүүхэд нь мөн ч хэцүү байна. Бага нь уйлж унжаад, юм идэж уухаа ч байлаа. Ээж гээд уйлаад орилоод байгаа.
Н.Өнөрцэцэгийн аав: Миний охиныг гадуур шалгаад өгөөч. Ажил дээрээс нь Н.Энхбаярыг барьсан шиг бариад явсан. Өчнөөн хэрэг хийсэн хүмүүс гадуур шалгагдаад явж байна.
Н.Өнөрцэцэгийн эгч: Нөхрийнх нь эгчийг шалгасан. Бид нарыг бас байцааж, шалгаж байгаа. Амьдрахгүй байж яаж байр авсан гэсэн. Малчин хүн л гэхээр айлын хашаанд гэр бариад хэдэн хүүхдээ байлгах ёстой гэж ойлгодог юмшиг санагдсан. Бид нар бүгдээрээ хөдөө амьдардаг. Дүүтэйгээ уулзах гээд ирнэ, зөвшөөрлийн бичгийг нь өгөхгүй. Тэрийг нь хангаж өгөөч гэж гуйж байна. Дүүгээ нэг хараад үгийг нь сонсмоор байна. Долоо хоногт 2 удаа уулзах ёстой байтал нэг л удаа зөвшөөрлийн бичиг өгч байгаа. Миний дүү онц ноцтой гэмт хэрэг хийгээгүй, гадуур шалгаж болдоггүй юмуу. Хоёр хүүхдийн эрхийг холбогдох байгууллагууд анхааралдаа аваач. Бид нарыг шалга. Хэдэн малаас өөр юм гарч ирэхгүй, сайн ухах юмбол малчдын зээлийн гэрээ гарч ирнэ. 8 ишигний хэрэг дээр 80 настай эмээг яллах гэж байсан юм чинь миний дүүд ямар хэрэг тохож, яаж хэлмэгдүүлэх гэж байгаа бол гэж хардаж байна. Миний дүү хувийн амьдралаа хойш, тавьж ард түмний мэдэх эрхийн төлөө явсан. Хууль зөрчсөн эрх мэдэлтнүүдээ биш булхай, болохгүй бүхнийг нь дэлгэсэн сэтгүүлчийг хорьж байгаад гайхаж байна. Ингээд хориод байвал бид талбай дээр суулт хийхээс өөр аргагүй. Миний дүү түрээсийн байранд амьдардаг. Витамин зарж олсон мөнгөөрөө түрээсээ төлдөг байсан.

Н.Өнөрцэцэгийн бага дүү: Эгч өөрөө өмгөөлөгчөөсөө татгалзсан. Үүнийг авч хэлэлцэхгүйгээр цагдан хорих хугацааг сунгасан. Шүүх өөрөө хууль зөрчөөд байгаа. Гаргахгүй л гэсэн зорилго байгаа байх. Өмгөөлөгчгүй хуралдаж сунгасан.
Түүний гэр бүлийнхэн “Бид нар гэртээ дулаан сууж байснаас талбай дээр өлсөж даараад дүүгийнхээ төлөө сууж байсан нь дээр юмшиг санагдаж байна. Сэтгэл санаа нь хүнд байгаа. Эгч, дүүс нь ээлжээр уулзаж байгаа. Яаж сайхан байхав дээ. Орохын өмнө л ямар байлаа. Н.Энхбаярын сайдын тухайд бухимдалтай болоод нэр цохсон. Бид нар үнэхээр учрыг нь олохгүй байгаа. Найман ишиг гэж эхэлсэн. 12 дугаар сарын 15-нд ажилтных нь машинд байсан бүх бичиг баримтыг цагдаа нар авч явсан. Би уулзаад асуухад “Тэр эгчид нь ямар ч хамаагүй” гэж хэлсэн. Энэ мэтээр бичиг баримт дотор юу ч хийж миний эгчийг буруутан болгох гэж байгаа юм. Үүн дээр хардалт бий. Төр төмбөгөр, ёс ёмбогор сайн шийдээд өгөөч. Ээж аав, дүү, хоёр эгч нь бүгд малчны зээлтэй. Тийм тэрбумтан бол бид нар, ядаж аав, ээж хоёр зээлгүй байна биз дээ” гэв.
Эцэст нь тэд босч малгайгаа авч Н.Өнөрцэцэгийг гадуур шалгаад өгөөч хэмээн гуйлаа.
Б.ХАШ-ИЛД











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дүү чинь өдийд гадуур шолгуулах боломж зөндөө байсан. Тэр битгий хэл асуудөлаа мухарлаад эрх чөлөөтэй гүйж явах боломж ч байсан. Тэрний оронд өөрийг нь ша лгах гэсэн шүүх цагдааг олон нийтээр шүүлгэх арга замыг сонгосон. Өөрөө энхийн тагтаа биш сэтгүүлч гэхээсэй сэтгэцийн асуудаЛтай хүн юм уу гэж боддог хүмүүс олширсон. Нэр алдар хөөцөлдөх тусамаа сэтгүүл зүйн хэм хэмжээг уландаа гишгэж олон түмэнд хэрүүлч шантаач том артай гэж янз бүрээр яригддаг болсон. Та нар одоо биш эртхэнээс ядаж 6 сараас хойш бидэнд биш дүүдээ хэлэх байсан юм.
Балиар бузар гэр бүл хохьнээ заваан юмнууд бүгд тэрбумтанууд шүүү
Шантаажныхаа хэдэн тэрбумаас эд нартаа жаахан юм хаясан байлгүй дээ.
Зүгээр мөрөөрөө шударга үнэний дуу хоолой болоод явах нь яасан юм? Сүүлдээ бүр хэтэрээд байсан юм. “Энэ ч нэг юм болох нь дээ” гэж бодогдохоор байсан юм. Ер нь томорсон л доо…Та нар ухаар байна уу? Ямар нэг сэжүүр байгаа учираас дахин дахин сунгаж шалгаж байна.
Хань нь хүүхдүүдээ хараад байж байна гээд уянгалаад байснаа одоо хүүхдээ орхиод гадагшаа явчихсан ч байх шиг. Уянгын драма
Нөхрөө хөөгөөд явуулцан гээл хүмүүс бичээд бсан ш дэ ямар учиртайм болоо
айлын амбаар түрээсэлж амьдардаг байсан гэсэн үнэн бололтой үзлийн царайтай хулгайчууд вэ
Ланд 300 гаа тэгвэл ийм л ядуу бсийн бол яагаад авч бган ойлгомжтой ш дэ хүн шантаажилж хүний хөрөнгийг авахыг үавлсан гээ биз дээ дэндүү даам гараад бсийн хэн намайг хэлэхжв нохойг хэн саарав гэгчээр өөрт ашигтай юманд л явдаг яг үнэндээ ард түмэн тэмцэж бга юманд хөдөлдөггүйм бна лээ нэг их мөнгө нэхээд ярвайгаад суугаад бсан
Тэр нөхөр нь ч бие өвдөөд гадаад явсан нь юу л бол зугтааж бгаан биш үү? нэг их ард түмний төлөө ахуй амьдралаа хойш нь тавьсан хүн бол бишээ. Хэдхэн жилийн дотор тэрбумтан болсон нүүрсний компанитай сэтгүүлч юм бна лээ. Их юм гарна даа. Зүгээр мөрөөрөө бгаа хүнийг хорьж цагддаг хууль гэж байхгүй л дээ
Шантаажилж хаалтын гэрээ хийж мөнгө босгож байсан бол буруу штээ
Дүүгээ гэнэт баяжаад захиж яарихгүй яаасан юм бэ зөв амьдарч яваа гэж...нөхөртөө хүртэл солмоод хөөж явуулхад та нар хэлсэн юуму
Хоригдсон хүмүүс бүгд л үр хүүхэдтэй байгаа, хүүхэд нь уйлж байна гээд суллаад байх уу
Хаалтын гэрээ хийж хулгайч нартай нийлдэг хүн юуны шудрага байхав
Арай дэндүү ингээд л байвал Монголд шударга ёс огт байхгүй болноо. Хэнч дугарч чадахгүй боллоо. Зүгээрл бараг хойд солонгос юмуу?
Хулгайчуудаа ингээд хориоч .Хог шиг улсад төрсөндөө харамсаж байна
Суулт хийхгүй бол сонгууль өнгөртөл гаргахгүй байж мэднэ жагсая цуглая тэмцье
Чи өөрөө очоод суудаа!!!
Энэ улс хууль дүрэмтэй, иргэд нь үеийн үед ёс жудагтай явж ирсийм шүү. Энэ мэт бууны нохдоос болж эх орны нэр сэвтэх учиргүй.
10-аад гэм зэмтэй гэж албан ёсоор мэдээлсэн.
Тэр нөхөр гээч нь гэнэт гадагш явдаг нь ямар учиртай юм? Бас нэг оргодол. Эд гадна офшортой байж ч магад. Шалтгаанаар олсноо нуугаад л...
Баривчилж чирч ирэх хэрэгтэй
Нүүрсчин авгай витамин зарж Ривер Гардены тэрбумын байрын түрээс, ланд 300ын төлбөрөө төлдөг гэнээ. Харин дүү нь эгчийгээ бариад өгчлөө дөө
Нүүрсчин гичий луйварчин шантаажчин аймаар янхан гичий
Суллаачээ. Эрх мэдэлтнүүдийн хамаг булхайг илчилсэн гэж хориод байна гэж ойлгогдож байна. Бас хүнийг худлаа харлуулахаа болиочээ.
Шантаажлах хүн муулах захиалгаар олон ч хүний нэр төр ажил амьдрал гэр бүл хамт олон хамаарал бүгдэд Маш муухай зүйл хийж байсан Авгай даа.Түүнийгээ цайруулах гэж ядарсан түмнийг Өмөөрсөн Шударга үнэний дүрд тоглох гээд хүний санаанд оромгүй олон юм хийдэг гэж байгаа.Нөгөө Шантаажынхаа ХААЛТын гэрээнүүдээ Ил Хэлээд гараад ирээч дээ тийм л Шударга бол
Та энд ямар хамааралтай юм. Шантааж хийгээд шүүхийг дарамтлаж байгаад гадуур гарах уу? Хэр хэмжээгээ мэдэхгүй шарваганаж байж хорионд орсон. Буруутай болоод сунгаа биз. Сууж хэвтэж бай,шалгуул.
Энэ гэр бүл хулгайч биш болохоор ингэж зоригтой шалгуулья гэж дуугарч бна гэтэл хулгайчууд хулгайгаа хийсээр л бна. Шүүх АТГ ажлаа хийдэггүэ ээ
Хүмүүс бүгд айж байгаа биздээ хэн ч дугарах эрхгүй, томчуудын булхайг дэлгэх гэнгүүт шууд хорьж нтр бүр арай арай.