Ерөнхийлөгчийг хятадаар ярьж байгаа мэт бичлэг нийтэлсэн иргэдийг дахин нэг сар хорино

Нийслэлийн прокурорын газраас “...Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Хятад хэлээр ярьж байгаа мэт бичлэгийг фэйсбүүк хуудаст нийтэлж бусдын нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээлэл тараасан гэх хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдсан Б.Мөнхбат, Д.Алтанбаатар нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгах тухай саналыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн.
Тус шүүх прокурорын саналыг хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагч Б.Мөнхбат, Д.Алтанбаатар нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгах тухай прокурорын саналыг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнээд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн 1 сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэв.
Эх сурвалж: Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
huk s#a Mongolchuud udahgui bosod ysig chin tsailanaa
Гадны гар хөл бологчдыг байх ёстой газарт нь
Зөв зөв. Ямар санаатай ийм юм хийж олон нийтийн сүлжээгээр цацаад байдаг юм. Ямар утга санаатай хийсэн юм. Монгол улс ямар Хятадын нэг муж уу? Энэ бол улс үндэстний эсрэг хийж байгаа террорист халдлага шүү.
Хүрэлсүх хэзээч Хятадаар ярьж чадахгүй байж яагаад уурлаад бгаан бол
Аргагүй л өөр юмаа. Удахгүй хойд солонгос уу
Зөв шүү цахим орчинг иймэрхүү юмнаас цэвэрлэхгүй бол ард түмнийг хагаралдуулж төрийг хүчгүй болгох гэсэн гадны захиалга манай улс төрчидийн увайгүй үйлдэлүүд гаарах нь. Энэ хоёр амьтаны ард том захиалагч байгаа
Зөв . Дэндүү тэнэгтэх хэрэггүй . Хүмүүс оюуны хоосролд орж хэт бүдүүлэг хууль цаазаа ч хүндлэхгүй арай л дэндүү бн. Төр хуулиа чангатгаж ард түмнийг хуулийн хүрээнд зөв амьдрахад үзэл сурталын ажил их хэрэгтэй байна.
ХОХЬ НЬ ХЭМЖЭЭ ХЯЗГААРТАЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ, ЭХНИЙ ИЙМ ТОХИОЛДЛЫГ ХӨНГӨН ӨНГӨРӨӨВӨЛ ДАРАА НЬ DEEPFAKE ПОРНО ЭСЭН БУСЫН ЮМ ГАРЧ ИРНЭ ШҮҮ