НИЙГЭМ

Ц.Сарантуяа: Ааруул 69 мянга гэдэг үнэтэй санагдсан учраас үнэнээ хэлсэн

"69 мянгаар ааруул авсан” хэмээн ярьж, олны анхааралд өртсөн Ц.Сарантуяатай хэсэг хором ярилцлаа.


-Ааруулын үнийн талаар ярьсан таны ярианы хэсэг цахим орчинд тархаж, олны анхаарлыг татлаа. Миний мэдэж байгаагаар таны охин сэтгүүлч гэсэн. Тиймээс энэ мэргэжлийн жаргал, зовлонг ойлгодог хүний хувьд яриа өгөхөөс татгалзаагүй гэж ойлгосон?
-Ард иргэд сэтгүүлчдийг нохойноос долоон дор үздэг болсон цаг үе. Хамгийн наад зах нь "Танаас нэг ярилцлага авч болох уу" гэж асуухад микрофоныг нь авч шидэх холгүй байдаг. Хүний ухамсар тийм л хэцүү болсон байна. Угтаа бол сэтгүүлч нарыг хайрлах хэрэгтэй. Учир нь тэд чинь Монголын ард түмний толь, нүүр царай шүү дээ.
Ярианы хувьд гэвэл намайг БЗД-ийн худалдааны төвд явж байх үед нэг сэтгүүлч хүү хүмүүсээс ярилцлага авах гэж байгаа болтой зогсоод л байсан. Түүнд хүмүүс ярилцлага өгөх шинжгүй, тоохгүй байгааг би анзаарсан юм. Тэгтэл над руу чиглээд ирсэн. Би өгөөгүй бол өөр ямар ч хүн яриа өгөх боломжгүй байсан. Тиймээс миний охин ч гэсэн адилхан сэтгүүлч мэргэжилтэй учраас мэргэжлийнх нь жаргал зовлонг мэддэг хүний хувьд яриа өгчихсөн юм. Сэтгүүлчийн ажил хэцүү. Дандаа л хүмүүсийн ая эвийг тааруулж харьцдаг, гуйж яриа авдаг зовлонтой тал бий. Тийм болохоор л ажилд нь нэмэр болог дээ гээд бодит байгаа байдлыг ярьсан.

-Та цагаан сарынхаа хэрэглээний ааруул авахаар явж байв уу?

-Манайх 2000 оноос өдийг хүртэл БЗД-т амьдарсан. Тэр ч утгаараа дүүргийн худалдааны төвөөр их явдаг. Энэ жилийнхээ цагаан сарын тавгийг ааруулаар засна гэж бодоод өнгөрсөн 11 дүгээр сараас хойш боломжоороо цувруулан авч байгаа минь энэ л дээ. Цаашлаад ач, зээдээ авч өгвөл хэрэгтэй л гэж бодож явсан. Тэгээд нэг кг ааруулын үнэ асуухад 69 мянган төгрөгөөр худалдаалж байсан.

-Ааруул үнэтэй байгаан шалтгааныг та хэрхэн харж байна?

-Ченжүүд хөдөө орон нутгаас мах, сүү цагаан идээ авдаг. Ингээд тэднээс худалдаачид авдаг. Өөрөөр хэлбэл энэ хоёр дамжлага тус бүр дээр үнэ нэмэгддэг. Тэгээд хөөрхий бидэнд ирэхдээ ийм үнэтэй болчхож байгаа юм. Энэ л бидэнд их хүндээр тусаад байна.

-Цахим орчинд нийтлэгдсэн ярилцлагыг хүмүүс ихээр хуваалцаж сэтгэгдлээ илэрхийлсэн байна. Сайн, муу аль аль нь л байх шиг байна. Та хэрхэн хэлээн авч байна?

-Цахим орчинд тархсан ярилцлагын доор сэтгэгдэл бичиж байгаа хүмүүсийг харахад, Монголчууд үнэн юманд дургүй болчихсон юм байна гэж л ойлгож авлаа. Эхлээд ойлгох биш ёжилж, шүүмжлэхээ урьтал болгодог болжээ. Миний бичлэгийг бүтэн агуулгаар нь биш хүмүүст буруу ойлгогдохоор тасдаж, хэсэгчилж цахим сүлжээнд гаргаад байсан болохоор хувьдаа дургүйцлээ илэрхийлж "Миний өгсөн ярилцлагыг битгий тасдаж тавиад байгаач ээ" гэдэг сэтгэгдэл хүртэл бичсэн. Бусдаар эмзэглээд байх шаардлага байхгүй. Үнэнийг л хэлсэн. Хэрэв үнэнийг хэлж ярьсан хүмүүсээ ингээд байвал хэвлэлд яриа өгөх дуртай хэн байх вэ дээ.


-Ярилцсанд баярлалаа

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочинsongogchid
Зочинsongogchid
1 сар 19, 2024 08:02

zov l helsen demiirsen m#lchin

Зочин
Зочин
1 сар 19, 2024 09:02

энэ ааруулын ченж юм биш үү өндөр үнэтэй бна гэж сенсаци дэгдээгээд 30-40 мянгаар шууруулах гээд байна уу ккк

Нэмэх
Нэмэх
1 сар 19, 2024 12:14
Reply to  Зочин

Хар санаатай хүүр вэ

Зочин
Зочин
1 сар 19, 2024 09:11

"АВЦАН БАЙВАЛ ЯАХ УУ " ЭНЭ ҮГ ТЭР ЧИГЭЭРЭЭ РЕКЛАМ БНА .

Зочи
Зочи
1 сар 19, 2024 09:28

Энэ б�##�ай авгай худлаа үнэ хөөрөгдөх гэж ярьсан хаана ч ийм үнэтэй ааруул байхгүй байна . Бас л нэг сэтгэцийн юмтай гаруудын нэг байна.

Zahialagt aluurchin
Zahialagt aluurchin
1 сар 21, 2024 00:11
Reply to  Зочи

Chmashg iim hujaa nrsa dor muu sanaatai hun mongoloor duuren boljee

Зочин
Зочин
1 сар 19, 2024 13:56

Угаасаа м�##�чид сонин хүмүүс иргэн хүн очоод м�##� авах гэхээр аймаар үнэтэй хэлнэ ченж очихоор хямдхан хэлнэ. Тэнэг ч юм уу .

Ard
Ard
1 сар 19, 2024 15:10

Baigaa yumig baigagar yarisan bn shdee.Yuundaa egduutseed bgaaa yum be.Ingej heldeg hun hed bilee
Amjilt.Saihan shineleerei

Зочин
Зочин
1 сар 19, 2024 15:22

Зүгээрээ үнэтэй болсон нь үнэншдэ хүн бүр л тэгэж бодож байгаа, энэ тархасан бичлэг бол үнэндээ ааруулны үнийн асуудлыг тавиагүйшдэ үнэтэй байна гэсэн мөртлөө авсан байв�##� яахуу гэдэг хөөрхөн хошин зүйлийг нь л тавьсан гэж бодож байна. Энэ хошин зүйлийг хүмүүс өлгөж аваад хөөрхөн пост хийгээд байгаашдэ,

Mgl
Mgl
1 сар 19, 2024 16:57

Tcagaan saraar goroij avsan aruuliin.bitgii hamaagui ideerei kk

Зочин
Зочин
1 сар 19, 2024 17:08

Эгч гоё л хэлсийш дээ. таны үг зэвүүн гэхүү яг амьдр�##� дээр болдог үйдэийг хэлсэн болохоор л аваад шейрлээд байгаам шүү.

Zochin
Zochin
1 сар 19, 2024 18:36

Awtsan bwal yahuu gdeg vg l alaad bgam shde.emzegleh hereggvi de daraa vgee bodoj yarij bai da yalanguya setgvvlchidtei shv.

дэлээ
дэлээ
1 сар 19, 2024 20:54

Гоё л хэлсэн дээ.

Зочин
Зочин
1 сар 20, 2024 13:47

Харин ч хүмүүс эерэгээр хүлээж авсан шдэ.

зочин
зочин
1 сар 20, 2024 18:20

ЭНЭ ХҮН БОДИТ БАЙГААГ НЬ ҮНЭНЭЭР НЬ ХЭЛСЭН ЮУ НЬ БУРУУ БАЙГАА ЮМ .САЯ 11 САРЫН СҮҮЛ 12 САРЫН ЭХЭЭР ИДЭШ ХӨТӨЛБӨР ЗАВСРЫН ЮМГҮЙ ШУУД МАЛЧИД МАХАА БОРЛУУЛНА ТА БҮХЭН АВЦГАА ГЭЭД РЕКЛАМ ЯВААД БАЙСАН ГЭТЭЛ ЧАНАР ҮНЭ НЬ ТИЙМ Ч ТААТАЙ БАЙЖ ЧАДААГҮЙ ГЭЭД ОЛОН ХҮМҮҮС ЗУРАГТААР ГАРАХДАА ХЭЛЖ БАЙСАН .

Зочин
Зочин
1 сар 20, 2024 23:45

Энэ бол Монголын бодит үнэн шүү дээ

Холбоотой мэдээ

Back to top button