Нийгэм мэдээ

З.Баянсэлэнгэ нарыг цагаатгах тогтоолыг хүчингүй болголоо

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолоор З.Баянсэлэнгэ, М.Болортуяа, Ж.Бурмаа нарт холбогдох эрүүгийн хэргийг “гэмт хэргийн шинжгүй, шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдоогүй” гэсэн үндэслэлүүдээр хэрэгсэхгүй болголээ.

Өөрөөр хэлбэл тэднийг цагаатгаж 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.5, 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдсэнийг хүчингүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч прокурорын бичсэн эсэргүүцлээр хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцэв.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан гэж давж заалдах шатны шүүх үзлээ. 

Шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар анхан шатны шүүхийн дүгнэлт нотлогдоогүй гэх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгов.

Эргэн сануулахад, З.Баянсэлэнгэ нь Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллах хугацаандаа “Бэрэн” группийн барьсан Хангай хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүй, шууд худалдан авч, улсад 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт холбогдсон билээ.

Эх сурвалж: Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-01-19 11:17

Наад манай хүнийг суллаач цагаан сар болж банш буузаа хийлгэмээр бна

Зочин
Зочин
2024-01-20 00:47

Энэ хүүхний гар хөл ховын базуур яамны мэргэжилтэн Сумьяа гэж Увс нутгийн з�##�уу байдаг байж билээ.

Холбоотой мэдээ

Back to top button