Нийгэм мэдээ

Б.Отгонбаяр талийгч гэргийнхээ ээжид хандивын мөнгөнөөс байр авч өгчээ

Нялх биетэй гэргий нь таалал төгсөж, хэдхэн хоногтой ихэр охид, 6, 13 настай хөвгүүд, 11 настай охин гээд таван хүүхэдтэйгээ өнчирч үлдсэн иргэн Б.Отгонбаярт монголчууд хандивын гараа сунгаж, 400 гаруй сая төгрөгтэй болсон.

Хандивын мөнгөөр Б.Отгонбаяр хүүхдүүдийнхээ сургуульд ойрхон 4 өрөө байр авч тохижуулан, мөн хүүхдүүддээ хадгаламж нээж хийсэн хэмээн мэдээлж байв. Гэвч цахим сүлжээнд "Б.Отгонбаярын найзууд хандивын мөнгөнөөс хувь нэхсэн. Байрных нь хамтран эзэмшигчээр нэрээ бүртгүүлсэн, хадмууд нь хоёр өрөө байр авч өг гэсэн" зэрэг мэдээлэл гарах болсон.

Тэгвэл иргэн Б.Отгонбаяр “Би богино залруулга хийх гэсэн юм. Цахим сүлжээнд явж буй мэдээлэл худлаа. Найз нөхдийг минь харлуулах ташаа мэдээлэл явж байна. Би таван хүүхэдтэйгээ байранд орсон. Байранд маань ямар нэгэн хамтран эзэмшигч байхгүй. Миний таван хүүхэд болон миний нэр дээр байгаа. Хадам ээждээ нэг өрөө байр авч өгсөн. Миний хадам ээж түрээсийн байранд амьдардаг, хөл гар муутай. Хүүхдүүдийнхээ нэр дээр хадгаламж нээсэн" гэж тайлбарлалаа.

Б.ХАШ-ИЛД 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-01-19 11:04

Одоо хандиваа зогсоосон уу?

хүннү
хүннү
2024-01-19 16:51
Reply to  Зочин

зогсоосон гэсэн.

Зочин
Зочин
2024-01-20 07:14

Хадам ийн байр яваандаа хүүхдүүдийн хөрөнгө одоохондоо өөрийн ачаагаа багасгах хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button