Нийгэм мэдээ
"Манай үйлдвэрлэдэг шахмал түлш стандарт хангаж байгаа, асуудал байхгүй"

"Тавантолгой Түлш" ХХК шахмал түлшний асуудлаар мэдэгдэл гаргажээ. Учир нь нийгмийн сүлжээнд шахмал түлшний орц найрлага алдагдсан. Одоо үйлдвэрлэлд ашиглаж байгаа найрлага нь хортой, үхлийн аюултай зэрэг агуулгуудыг ихээхэн хөндөж шүүмжилж буй юм.

Тус мэдэгдэлд, "Манай компанийн үйлдвэрлэж буй шахмал түлшний орц, найрлага, бүтээгдэхүүний чанарт төрийн хяналт тавьж, итгэмжлэгдсэн олон улсын болон дотоодын лабораториудад дээж өгч шинжлүүлж ирсэн. Энэ хугацаанд Монгол Улсад мөрдөгдөж буй Сайжруулсан шахмал түлшний стандартыг бүрэн хангаж байна" гэдгээ онцолжээ.
Д.УЛСАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.