Нийгэм мэдээ

Дугуй нь буудаж, дух нь цөмөрсөн жолоочид тээвэрчид хандив цуглуулж байна

Өмнөговь аймгийн Ханбогд суманд нэгдүгээр сарын 14-нд нүүрс тээврийн жолооч осолд орсон. Тодруулбал, тэрбээр дугуйгаа хийлж байхад нь дэлбэрэлт үүсч, дух нь цөмөрч хүнд гэмтэл авсан. Улмаар түүнийг тус сумаас нисдэг тэргээр тээвэрлэн ГССҮТ-д авч ирсэн билээ.

Дөрвөн хүүхдийн аав, 26 настай уг залууд одоогийн байдлаар эхний хагалгаа, эмчилгээ амжилттай хийгдсэн байна. Мөн энэ үеэр тээвэрчдийн дуу хоолой болсон "Сааралаа" буюу Н.Ялагдашгүй санаачлан осолд орсон Т.Гантулгад туслах хандивын аян өрнүүлээд байна.

Тээвэрчид эхний байдлаар Т.Гантулгын гэр бүлд 800 мянган төгрөг өгсөн бол, өнөөдрийн байдлаар хандив нэмж цугласаар байгаа аж.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button