Сул явж байгаад баригдсан нохойг буцаан өгч, зардлыг төлүүлнэ
Сүхбаатар дүүрэгт маргааш буюу нэгдүгээр сарын 23-ны өдөр эзэнгүй нохой, муур барина.
Иргэдийн аюулгүй орчинд зорчих нөхцлийг хангах зорилгоор нийтийн эзэмшлийн гудамж, талбайд хараа хяналтгүй, сул явж байгаа эзэнгүй нохой, муурыг барьж, Түр асрамжлах байранд хүргэх тул иргэд та бүхэн гэрийн тэжээвэр нохой, муураа хараа хяналттай байлгахыг анхааруулж байна гэж СБД-ээс мэдээллээ.
Хараа хяналтгүй явж байгаад баригдсан нохой, муурыг 48 цагийн дотор эзний хүсэлтээр буцаан өгөх бөгөөд зардлыг төлүүлнэ.
Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль 2024 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн. Энэ хууль нь нийтийн эрүүл мэндийг хамгаалах, гэрийн тэжээвэр амьтныг бүртгэх, асран хамгаалах, түр харах, үржүүлэх, хүчирхийллээс хамгаалах, эзэнгүй амьтны тоо толгойг бууруулахтай холбоотой харилцааг зохицуулна.
Б.ХАШ-ИЛД












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хан-Уул дүүргийн 14-р хорооны 1-р хэсгийн золбин нохой маш их өсөж шөнө орой явган явахад бэрхшээлтэй байна. Тэднийг барьж асрамжийн газартаа аваач
Tegeed haanaas manai nohoi ochson uu gej asuuh ym bee. Medeelel beltgeh gj alah ymaa.
Зүгээр устгалд оруулаач золбин нохой дүүрэн байна