БЗД-ээс 238 нохой, 15 муур барьж, асрамжлах байранд хүргэж өглөө

Эзэнгүй нохой, муур барих, түр асрах байранд хүргэх ажлыг зохион дүүргүүд зохион байгуулж эхэллээ.
Тухайлбал, Баянзүрх дүүрэг иргэдийн аюулгүй орчинд зорчих нөхцөлийг хангах зорилгоор нийтийн эзэмшлийн гудамж талбайд хараа хяналтгүй сул явж байгаа эзэнгүй нохой муурыг барьж тур асрамжлах байранд хүргэх ажлыг дүүргийн 2, 9, 19, 21, 24, 27, 29, 30, 31, 32, 34 дүгээр хороодын нутаг дэвсгэрт зохион байгуулж 238 нохой, 15 муур барьж хүргэжээ.

Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль 2024 оны 1 дүгээр сараас хэрэгжиж эхэлсэн. Энэ хууль нь нийтийн эрүүл мэндийг хамгаалах, гэрийн тэжээвэр амьтныг бүртгэх, асран хамгаалах, тур харах, үржүүлэх, хүчирхийллээс хамгаалах, эзэнгүй амьтнытоо толгойг бууруулахтай холбоотой харилцааг зохицуулна. Иймд иргэд хуулийг судалж. үүргээ биелүүлэх, нохойгоо уяж бүртгүүлэх, үзлэгт хамруулах, үржлийг хязгаарлаж байхыг анхаарна уу.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Устгах хэрэгтэй
Хүнлэг энэрэнгүй үндсэн хуульт Монгол улс орон гэргүй тэнэмэл иргэдээ гудамжнаас олж асрамжлах байтал золбин муур нохой хайгаад явж байдаг.!!!