Арбитр: М.Бадарч маргах үндэслэлээ өөрчилж, хуралдааныг хаалттай явуулахаар тогтжээ

А, Б сорьцын шинжилгээгээр S1 төрлийн допинг хэрэглэсэн нь баталгаажсан М.Бадарчид холбогдох арбитрын шүүхийн урьдчилсан хуралдаан өчигдөр боллоо. Улмаар, үндсэн хуралдааныг ирэх хоёрдугаар сарын 21-ний өдөр товлон тогтоосон байна.
“Монголын олон улсын ба үндэсний спортын арбитр” байгууллага нь ТББ-ын статустай ч допингийн маргаан бүхий тамирчдын нэхэмжлэлийн дагуу шүүхийн үйл ажиллагаа явуулдаг.
Бидний өмнө нь мэдээлж байсанчлан, М.Бадарч тус спортын арбитр гэх байгууллагад нэхэмжлэл гаргахдаа шинжилгээний хариутай маргаагүй. Өөрөөр хэлбэл “Би допинг хэрэглээгүй” гэдэг үндэслэл тавиагүй. Харин шинжилгээ авах процесст байлцсан, хяналт тавьсан ажилтнууд нь холбогдох мэргэжлийн сургалтад хамрагдаагүй байсан гэсэн нэхэмжлэл гаргаад буй юм.
Хэрэв энэ үндэслэлийг арбитрын шүүх бодитой гэж үзвэл, түүний барилдах эрхийг хассан шийдвэрийг түдгэлзүүлэх шийдвэр гаргах боломжтой харагддаг.
Өчигдрийн урьдчилсан хуралдаанд М.Бадарч өөрөө оролцсон. Мөн ирэх сарын 21-нд болох хуралдааныг хаалттай хэлбэрээр хийхээр тогтоцгоожээ.
Бидэнд олдсон мэдээллээр, мөн допинг хэрэглэсэн нь баталгаажаад буй Б.Өсөхбаяр, Ц.Мөнхбаяр нарыг МҮБХ-ны дарга Ц.Магалжав дуудан уулзсан. Үүгээр, “Энэ байтугай маргаан үүсдэг. Зөрчил гаргасан нь батлагдсан бол огт барилдуулахгүй” гэсэн гэдэг мэдээлэл бий юм. Яв явсаар хэчнээн арбитрын шүүх барилдах эрхийг хассан нь үндэслэлгүй гэж шийдлээ ч, барилдуулах эсэхийг МҮБХ л шийдэх юм.
Үүний дээр, урьдчилсан хуралдаанд оролцохдоо М.Бадарч өмнөх маргааны үндэслэлээ өөрчилсөн гэдэг мэдээлэл байна. Шинжилгээний хариутайгаа маргаагүй, процессын алдааг онцолсон М.Бадарч энэ удаад нэхэмжлэхээ ямар агуулгаар өөрчилсөн нь анхаарал татаж эхэллээ.
М.ТЭНГИС
Өмнөх контент:












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.