"Хэргийн газар 12 шинжээч томилсон, буруутай этгээдээс хохирол барагдуулах хуультай"

ЦЕГ-ын дарга Т.Сүхболд Дүнжингаравын уулзварт гарсан осол дэлбэрэлтийн талаар дараах мэдээллийг өглөө.
Тодруулбал "Хэргийн газрын үзлэг дуусч нийт 12 шинжээч өнөөдрөөс томилогдож байгаа. Шинжилгээний хариу эхнийх нь 12 хоногт, хамгийн урт хугацаа шаардаж байгаа нь хоёр сарын дараа гарна. Хэний буруутай үйлдэл вэ гэдэг нь мэргэшсэн шинжээчийн дүгнэлтээр тодорхой болж шүүхээр эцэслэгдэнэ.
Одоогоор бид оршин, суугч иргэдээс байцаалт аваад явж байна. Хуулийн дагуу хоёр жолоочийг түр хугацаагаар барьсан байгаа. Патрол маркийн автомашины жолооч хэргийн газраас зугтсан гэдэг мэдээлэл худал. Энэ гэмт хэрэг болгоомжгүй үйлдэгдсэн гэмт хэрэг. Тиймээс сэжигтний сэтгэл зүйн байдлыг мөн харгалзан үзэж цагдан хориод байгаа. Патрол автомашин албаны автомашин байсан нь үнэн. Буруутай этгээдээс хохиролыг барагдуулах хуультай" гэлээ.
Б.ХАШ-ИЛД












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Патрол зугтсан нь үнэн. Ард иргэд шаардаад эхлэхэд бүүр орой л Патролын жолооч тодорхой болоо биздээ.
Sogtuu l baisan biz. Har shunu albanj unaatai, uhsebee hiij gai bolj yavdgiin?
Дүнжингаравын уулзвар яагаад ийм нарийхан давчуу байдгийг мөн аюултай ачаа тээвэрлэх зам ховор байдгийг мөн шатамхай материалаар барилга барьж болдгийг дараа дараагийн удаа ийм ижил төстэй осол гарахад онцгойгийн мэргэжлийн мэдлэг ард иргэдийн хандлага огт бэлэн бус байгааг бодолцох шүүн тунгаах хэрэгтэй
Хохирол барагдуулал хуультай юм бол улсаас шамшигдуулж цусласан хүмүүсээр бас хоирлоо барагдуулмаар бн.
Энэ хүний ярьж байгааг сонсоход ном бага уншсан бололтой. Бас л Хэнтийгийнх
Албаны хүнд арын хаалга хэрэглэхгүй гэсэн баталгаа бна уу гоо буруутан шүү
Хоёр жолоочийг буруутгахаасаа илүү сайн нягтлан шалгана биз дээ. Мэргэжлийн хүмүүс зөв дүгнэлт гаргааасай л гэж найдая.
ДАШВААНЖИЛ гэх газын компаний буруу шдээ товчхондоо хүлээцгүй хариуцлаггүй хүглэг бус 2жолоочын буруу.Хаа сайгүй орчиноо бузарлаж явдаг тамхичин акуркаа машиндаа хаяхгүй явсаны буруу.Стандартаа бариагүй улсын буруу !!!! Газхын наймаачдын буруу
Балкон дээрээ тамхи татаж байгаад унтраалгүй шууд хаядаг хүмүүс байдаг шүү.
Оршин суугчдын хохирол барагдуулна л гээд яриад байх юм тэнд өртсөн эрүүл мэнд эд хөрөнгө хэзээ хэн барагдуулах вэ? Энэ асуудалын талаар мэдээлэл байна уу.