Нийгэм мэдээ

Сурагчдын II улирлын амралт өнөөдөр дуусч байна

Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 29-нөөс эхэлсэн сурагчдын хоёрдугаар улирлын амралт өнөөдрөөр дуусгавар болж байна.

БШУЯ-наас сурагчдын хичээл эхлэх хуваарьт өөрчлөлт оруулах шийдвэр гараагүй.Бүх ангийн сурагчдын гуравдугаар улирлын хичээл нэгдүгээр сарын 29 буюу ирэх долоо хоногийн Даваа гарагт эхэлнэ. Харин гуравдугаар улирлын амралт дөрөвдүгээр сарын 1-нээс долоо хоног үргэлжлэх хуваарьтай байна.

Хичээл эхлэх гэж буйтай холбогдуулан Боловсролын Ерөнхий Газраас/БЕГ/ сургуулийн удирдлагуудад сургууль орчмын аюулгүй байдалд анхаарахыг зөвлөжээ. Тодруулбал

  • Сургууль орчмын цас мөсийг цэвэрлэж, халтиргаагүй болгох
  • Хүүхэд халтирах, мөргөх аливаа зүйлсийг илрүүлж, зөөлөвч хамгаалалт хийх
  • Биеийн тамирын заал, тоглоомын талбайд үзлэг хийж, аюулгүй нөхцөлийг бүрдүүлэх
  • Ил задгай цахилгааны утас байгаа эсэхийг шалгаж, хүүхэд хүрэх эрсдэлгүй болгох
  • Ухсан нүх, шуудуу, траншейн болон замын эвдрэлийг таглаж битүүлэх
  • Замын нөхцөл байдал, замын тэмдэг тэмдэглэгээг шалгах, засварлах
  • "School police" хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлж, сурагчдаа хүлээж авах бэлтгэлээ хангах нь.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ИРГЭН
ИРГЭН

за Хүхэд багачууд хүйтэнд Автобус хүлээх ажил эхлэнэ дээ

User
User

Amraayaa!!!! Ene avtobus iigvjin oilgohgui bn shde! Amraay

Холбоотой мэдээ

Back to top button