Top StoriesНИЙГЭМНийгэм ярилцлага

Зөвлөх мал зүйч Д.Ренчиндорж: Зуданд үхсэн малын махыг ялз чанаж, тэжээлтэй хольж өгөх үр дүнтэй

Хаврын эхэн сард цас ихээр орж, шуурч өвлийг хүндхэн давсан малчид сүйрлийн хэмжээнд хүрч, хохирол амсаж байна. Улсын Онцгой Комисс, Засгийн газрын нөөц хөрөнгөөс зудтай орон нутагт тусламж үзүүлэхээр цуваанууд хөдөлсөн. Хоёрдугаар сарын 18-ны байдлаар улсын хэмжээнд 668 мянган толгой мал хорогдоод байна. Цас зудны нөхцөл гамшгийн хэмжээнд хүрсэн энэ үед бид Монгол Улсын зөвлөх мал зүйч, дэд профессор Д.Ренчиндоржтой зөвлөгөө мэдээлэл авах зорилгоор ярилцлаа.

Тэрбээр ХААИС, МАА биотехнологийн сургуульд 45 жил багшилж, одоо зөвлөх мал зүйчээр ажиллаж байгаа юм.

-Одоо малчид төллөх малаа л авч үлдэхэд анхаар-

-Цаг агаарын нөхцөл байдал улам л хүндэрсээр байна. Цагийн энэ зутруу зүдрүү байдлыг хэрхэн туулах талаар та зөвлөх малзүйч хүний тухайд цогц зөвлөгөө өгөөч?

-Юуны урд луу жилийн мэндийг малчдадаа хүргэе. Энэ жил цаг агаарын байдал нэлээд хүнд байна. Дэлхийн цаг агаарын өөрчлөлт, байгалийн араншингаас хамаараад малчдын өвөлжилт, хаваржилтын байдал нэн хүндэрлээ. Юуны түрүүн малчин өөрийн нийгмийн асуудал, эрүүл ахуй, хоол ундны асуудлыг зохистой шийдэх ёстой. Малчид сэтгэлзүйн хувьд өндөр байх ёстой. Манай монголын малчид олон зудыг давж туулсан. Өвөг дээдсээс эхлээд байгалийн хатуу ширүүнд таван хошуу малаа адгуулаад өсгөөд энэ хүртэл явчихсан. Тийм учраас цас зуд боллоо гэж сэтгэл санаагаар унах хэрэггүй. Төр засгийн болон онцгой байдлын арга хэмжээ оройтож байгаа ч гэсэн ард түмэн хөдлөөд эхэллээ. Өөрсдийнхөө эрүүл мэнд, үр хүүхдээ авран хамгаалах арга хэмжээг сайтар авах хэрэгтэй. Үүний дараа зуд зулагтай гэдэг шүү дээ. Зудын дараа мал сайхан өсдөг. Дорой нялзрай, өсөлт муутай мал байгалийн шалгарлаар байхгүй болж, байгальдаа тэсвэртэй мал нь үлддэг учраас түргэн өсдөг. Ийм учраас малчид үүн дээр сэтгэл санаагаа өндөр бэлтгэлтэй байх шаардлагатай.

-Амьжиргааны хэдэн малаа авч үлдэх тухайд хамгийн түрүүнд юуг анхаарах вэ?

-Одоо нэгэнт цасанд дарагдсан нөхцөлд төллөх эх малаа авч үлдэхийг бодох хэрэгтэй. Нэгэнт дор орчихсон ядарч доройтсон өсвөр мал төлийг тэжээл хүн хүчний хүрэлцээ хүрэхгүй бол бараг л орхих шаардлагатай болно. Үндсэн сүрэг хээлтэгч, хээлтүүлэгчээ л авч үлдэхийг юуны түрүүнд анхаарах хэрэгтэй. Нэгэнт доройтсон малын хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа алдагдсан байдаг учраас тэжээлийг маш бага хэмжээгээр тогтмол цагт өгөх нь зүйтэй.

-Нийгмийн сүлжээгээр ядарсан малыг арчлах дэмнэх маш олон төрлийн зөвлөгөө өгч байна. Мэргэжлийн энэ салбарт 50 жил багшлаад судлаад өдий хүрсэн та үнэт зөвлөгөө өгөх болов уу?

-Би хэдэн арга хэлж өгье. Манай мундаг малчид бол мэднээ. Халгай, шарилж, лууль, агь, таана, хөмүүл зэрэг шимт ургамлаар ханд бэлтгээд өгвөл их тустай. Буцламгай халуун усанд ургамлаа хийгээд хутгана, буцалгах шаардлагагүй. Тэгээд шүүгээд өсвөр малд 100-200 грамм, бог малд 1-2 литр, бод малд 2.5-3 литрийг өгнө. Шар тос, тарваганы тос, адууны тосоор баяжуулсан өтгөн хар цай байж болно. Үүн дээрээ нэмээд сахар, глюкозыг хийгээд өгчихвал мал түргэн тэнхэрдэг.

Хүчит тэжээлийг өгөхдөө эхлээд заавал услах шаардлагатай. Буудай, багсармал тэжээлийг өгөхийн тулд урьдчилан боловсруулна. Яаж гэхээр хүчит тэжээлээ 35-40 градусын бүлээн усанд дэвтээгээд шүүнэ. Хурга, ишгэнд 20-50 грамм, бог малд 100-200 грамм, бод малд 300-500 граммыг тогтмол цагт, тогтмол хугацаанд өгнө. Энэ тэжээлийг өгөхөөс өмнө заавал ч үгүй 8-10 градусын бүлээн усыг  хужир юмуу давсаар амтлаад өгвөл илүү шингэцтэй, тохиромжтой байдаг. Хэдхэн хоногоос мал төллөөд эхэлнэ. Энэ үед сүү орлох тэжээл хэрэглэнэ. Малын хураасан сүүг сайн шингэлээд дээр нь глюкоз юмуу сахар хийгээд угжих, айраг, цагааг ашиглаад сүү орлох тэжээл хийж болно. Мөн вандуй буюу шар буурцагийг дэвтээгээд машиндана. Дараа нь бүлээн усанд хийж буцалгаад шүүж аваад угжиж болно. Дээрээс нь загас, тарвага, адууны тос бага зэрэг нэмээд өгчихвөл илүү шингэцтэй. Шар будааг чанаж машиндаад бүлээн усанд хийж жаахан давс хужир сахар хийгээд ингээд төлөө ч угжаад малдаа ч өгч болно.

-Ядарч сульдсан малыг яавал хурдан сэргэх вэ?

-Ядарч доройтсон мал нэгэнт хэвтээд босохгүй бол хамгийн сайн арга бол судсаар нь глюкоз хийдэг. Яг хүнд хийдэг хоёр хоног өдөрт хоёр удаа хийчихэд дороо л босоод ирнэ. Тэгээд тэжээлээ бага багаар өгөөд аль болохоор хөдөлгөх, хөдөлгөөнд оруулахыг хичээх хэрэгтэй. Тал талаас нь өргөж босгоод, аль болох өөрөөр нь нэг хоёр алхуулаад ирэхээр малын биеийн хөдөлгөөний үр дүнд бие зохих темпаратурт хүрдэг. Ингэснээр малын хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа ч сайжирна. Хөдөлгөөн хийгээд дулаанаа аваад ирэхээр мал аяндаа өөрөө өөрийнхөө үйл ажиллагааг зохицуулах чадвартай болно. Өвсийг хэрчээд өгвөл их сайн. Ялангуяа бог мал, хээлтэй үнээнд бол хэрчээд өгөхөд идэмж нь маш сайн байна. Ингэхдээ бог малд 2-4 см, бод малд 8-10 см хэрчээд өгчихвөл хаягдал ч гардаггүй. Хэрвээ хаягдал гарчихвал бүлээн усанд хийж дэвтээж хандлаад хүчит тэжээлтэйгээ холиод өгч болно. Хандалсан усандаа глюкоз юмуу сахар, давс хужир нэмээд өгвөл хаягдалгүй бүрэн ашиглах боломж бүрдэнэ.

-Картон цаасыг дэвтээж, үхсэн малын махыг машиндаж тэжээлтэй нь хольж өгдөг-

-Үүнээс гадна картон цаас, исгэгч буюу дрожийг малынхаа идэш тэжээлд бэлтгэхэд хэрэглэх нь үр дүнтэй гэсэн мэдээллүүд өгч байна шүү дээ. Энэ хэр оновчтой зүйл вэ?

-Картон цаас гэдэг хялбар шингэдэггүй эслэг. Хялбар шингэдэггүй ислэгийг дангаар нь өгч болохгүй. Хэвэлт сайн, хоол боловсруулах ажиллагаа нь хэвийн байгаа бод малд ялангуяа үхэрт картон цаасыг сайн дэвтээгээд өгч болно. Эсвэл жижиглээд махны машинаар машиндаад хүчит тэжээлтэй холиод өгчихөөр ходоод гүзээнд байгаа бичил биетнүүдийн үндсэн хоол болдог. Тэгэхээр ходоод хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа идэвхжүүлнэ.

Арвай, улаан буудай, овьёос, хөх тарианы будааны хаягдлаас нэг литрийг авч 10 литр бүлээн усанд хийж дээрээс нь исгэгч 2 халбагын нэмээд галын дэргэд 4-5 цаг болгоно. Манай хууччуулын  ярьдгаар “баардай” гэх энэ бэлтгэсэн тэжээл малд тустай. Хивгийг 15 литр усанд 500 граммаас нэг литрийг хийгээд исгэгчнээс хоёр халбагыг нэмж 25-32 градусын бүлээн усанд хийгээд галын дэргэд тавьж исгэнэ. Ингэхэд тэжээлийн чанар сайжирна, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг идэвхжүүлэх нөлөөтэй.

-Өөр аргагүй байдал тулахад юу юу дэмтэйв?

-Шилмүүст модны шилмүүс навчаар ханд хийж өгдөг. Ялангуяа ногоон модны шилмүүс бол маш их үр дүнтэй. Хатсан навчны ханд ч байж болно. Хивэгч мал бол тэдгээрийг бүгдийг нь шингээж боловсруулах чадалтай. За зуданд тарган мал их үхдэг. Үүний махыг нь өөхнөөс нь салгаж дангаар нь машиндаад зутан хийж өгч болно. Сайн чанасан ялзарсан махыг хүчит тэжээлтэй холиод өгдөг. Өгөхдөө бог малын махыг бодод, бод малынхыг богт өгвөл илүү зохистой. Мөн үхсэн малын цус, сэвсийг ашиглана. Сэвсийг цусаар нь зуураад хөлдөөгөөд гадаа тавьчхаж болно. Эсвэл шингэн тэр чигээр нь өгч болно. Үүнийг ч гэсэн бог, бодоор зөрүүлээд өгөх хэрэгтэй. Төмпөнд хийгээд сайхан зуураад тавьчихад мал өөрөө мэдээд  иддэг. Эхний удаа бог мал 50-100 грамм, бод малд 0.7 кг өгчихөд л болно доо. Махыг ялз чанасныхаа дараа сайн машиндаад хүчит тэжээл, бүдүүн тэжээл өвс сүрэлтэйгээ бага хэмжээгээр холиод өгч болно. Яагаад гэвэл махны 28-38 хувь уураг агуулдаг учраас малын хэрэгцээг хангах боломжтой.

-Хомоол өгдөг гэж бас зөвлөсөн байна?

-Намар оройн хомоолыг сайн дэвтээж шүүсийг давс, хужир, чихрээр амтлаад, хомоолыг бол бусад тэжээлтэйгээ холиод өгч болно. Ялангуяа намрын халтар хомоол ногооны шүүстэй учраас хамгийн сайн. Малын сэвсийг бас тэжээлд хольж болно. Манай тэжээл бэлтгэлийн нэрт эрдэмтэн Содномцэрэн гэдэг хүн сэвсний гурил хийх технологийг одоогоос 30 гаруй жилийн өмнө боловсруулаад гаргасан. Сэвсэнд бичил биетнүүд чинь байдаг. Ингээд малын биед орохоороо шингэц нь нэмэгддэг сайн талтай.

-Ойрд дахиад цас шуурга тохиолдвол ахуй нөхцөл талаасаа юуг анхаарах вэ?

-Өвөлжөө, хаваржааныхаа хашаанаас 30-50 метрийн цаана салхиныхаа гол чиглэлд нэг шонг бат бөх босгох хэрэгтэй. Тэрний нөлөөгөөр гурвалжилж хашаа хороог чинь тойроод цас хунгарлахгүй байх нөхцөлийг бүрдүүлнэ. Энийг эрт дээр үеэс манай малчид хэрэглэж ирсэн. Мөн саравчныхаа урд орой дээр дарцаг хийсгэчих. Дарцагны хөдөлгөөнөөр нөгөө хуйларсан цас чинь хотонд унахгүйгээр өнгөрч хунгарлах нөхцөл бүрдэнэ. Цас шуурганы үед хашаа саравчаа аль болох нүүрэвчтэй байлгаж үүнийгээ буулгах шаардлагатай. Зүүний сүвэгчээр жавар ордог гэдэг чинь үнэн үг. Хашаа хороогоо нэг тойрч үзээд нүх энэ тэр байвал таглачихад гэмгүй. Жаахан сийгчихэд мал даардаг байхгүй юу. Цасаар хороо нөмөр халхавч хийгээд малаа хамгаалж байсан туршлага манай малчдад их бий. Цасаар өндөр хашлага хийж өвсөөр доторлоод төлийн пүнз барьчихдаг арга туршлагууд байгаа. Нялх төлийг жавар гадны нөлөөнөөс хамгаалахын тулд цасаар эхлээд хана босгож дээр нь хэдэн хөндлөн мод тавиад цасаа том томоор нь ховхолж аваад тавьчихад маш дулаахан. Гаднаас хүйтэн агаар нэвтрүүлдэггүй.

-Одоо малд цагаан тариа хийхийн оронд глюкоз уулгаж, тарих нь илүү үр дүнтэй-

-Манай малчид дур мэдэж малаа их тарьдаг. Янз бүрийн витамин, цагаан тариа гээд л. Ядарсан малд энэ дэмтэй юу, эсвэл?

-Одоо малчид мал эмнэлгийн тусламж авахаасаа урьдаар дураараа цагаан тариа хийдэг болсон. Цагаан тариа чинь тодорхой хэмжээгээр тодорхой хугацаанд хийдэг. Одоо энэ зудын хүнд үед цагаан тариаг хийгээд төдийлөн ач холбогдол өгөхгүй. Яагаад гэхээр мал өөрөө физиологийн хувьд эрүүл ахуйн хувьд дордчихсон байгаа учраас цагаан тариаг хүлээж авахгүй. Тэрний оронд глюкоз юмуу нунтаг глюкозыг найруулаад амаар нь эсвэл 40 хувийн глюкозыг судсаар нь хийвэл илүү үр дүнтэй.

-Одоо яг тал хээр нутагт эрсдэлтэй нөхцөлд байна. Энэ хэмжээний цас зуд өмнө нь хэдийд болж байсан бэ?

-1966 оны зуд айхтар болсон ч манайхан бол давж туулсан. Тэр үеэр Ю.Цэдэнбал дарга бид нарыг сургуульд байхад баруун аймгуудаар ороод манай сумыг дайраад явж байсан. Удирдагч дарга хүн гэдэг энэ дайны л ажилладаг. Арга хэмжээг нь газар дээр авдаг шиг санагдсан. Одоо арга хэмжээ хоцорч байна. “Малчин” телевизээр, “Монголын радио”-гоор “Шинэ эрин”-ий Цогт-Эрдэнэ, СГЗ Шагдарсүрэн гуай эд нар бол маш сайн сануулсан, зөвлөгөө өгсөн. Үүнийг нөхдүүд бол авч хэлцээгүй. Энэ бол дэндүү харамсалтай.

-Одоо цагт цомхон арчлаад явчих цөөн малтай айл ховор болсон. Их малыг арчлахад юуг анхаарах вэ?

-Олон тооны мал хөөцөлдөөд байгаа нь гурван үндсэн шалтгаан байна. Үржлийн ажил унтарсан. Дээр үеийн малчид бол сайн хээлтүүлэгчийг сайн хээлтэгчид тавьж сайн төл гаргаж авдаг байсан. Одоо хэн дуртай нь хүний амаар энд тэндээс янз бүрийн юм авч ирээд тавьчихдаг. Малаа хэт орой төллүүлж байна. Дөрвөн сарын эхээр гарсан мал биеийн хөгжил нь гүйцэхгүй он давж, давжаарчхаад байна. Үүнээс үүдээд мал дархлаагүй, тэсвэр чанаргүй болж байна.

Мөн малын түүхий эд мах сүү, арьс ширний үнэ хэт доогуур байгаа учраас тоог өсгөхөөс өөр гарц малчдад байхгүй. Мянгат малчин гэж хөдөлгөөн гараад тооны хойноос хэт хөөцөлдсөн нь ч үүнд бас нөлөөлсөн. Ер нь ХАА, МАА-н бодлогыг манай төр засаг 30 гаруй жил орхисон. Ганц нэг тогтоол гардаг. Тэнд санхүү хөрөнгө оруулалтын хөшүүрэг байхгүй хуурай тогтоол.

Малчдын нийгмийн асуудлыг тэр чигээр нь хаясан. Эрүүл ахуй, боловсрол, эдийн засгийн мэдлэггүй. Цөөн тооны малчид л зах зээлийн хуулиар амьдарч, ихэнх нь бол алийгаа ч мэдэхгүй байгаа. Манай орны МАА бүтээгдэхүүн бол арьс шир ноос боловсруулдаг үйлдвэрүүдийг хувьчлал нэрээр бүгдийг нь ажилгүй болгосон. Хамгийн ашигтай яваа нь ноолуур л байна.

-Малчдыг буруутгаад байгаа. Найр наадам их хийсэн, хашаа хороогоо дулаалаагүй гэдэг ч юмуу?

-Малчдаа бид нар хүндлэх хэрэгтэй. Зах зээлийн хүнд үед монголчуудыг малчид авч гарсан. Мах, сүүгээр таслаагүй. Мал хувьчлагдаж төвд байсан албан хаагч янз бүрийн хүмүүс мал дээр гарсан. Ихэнх нь малтай л болохыг хүссэнээс яаж маллах тухайгаа бодоогүй. За тэгээд малтай болчихсон чинь ах дүүс нь зуны цагт очоод овоорчихдог. Тэр нь их найр наадам болж байгаа юм. Тэгээд өвөл болоод ирэхээр нөгөөдүүл нь мах үнэтэй байна гээд малчнаа шүүмжлээд суучихдаг. Тэгэхээр одоо хот хөдөөгүй нэг сэтгэлтэй, малчдыгаа дээш нь өргөсөн, монгол хүний уужим сайхан сэтгэлийг гаргах хэрэгтэй. Мал мэдэхгүй хүмүүс малчны тухай ярихын хэрэггүй дээ.

-Малчдад зориулсан гарын авлагыг та бүхэн маань толгой дараалан хүргэх талаар асуумаар байна?  

-Гарын авлага хөдөө орон нутагт хангалттай байгаа. 1980 онд “240 тэжээлийн зүйл”, 1990 онд “270 зүйлийн тэжээл”, 2000 он гараад “320 зүйлийн тэжээл” гээд номнууд гарсан. Эхний хоёр ном бүх аймаг, сумын номын санд байгаа. Тэнд тэжээл бэлтгэх бүх аргачлал, хэрэглэх арга бий. Сүүлийн үед гар тэжээл гээд цуврал товхимлууд гарч, бүгд хөдөө тараагдсан. Ингээд харахаар мэдээлэл малчдал хүрэхгүй байна, хүргэхгүй байна. МАА хүрээлэнгийн эрдэмтдийн 17 жижиг цуврал бас л хөдөө явуулсан.

-Та малчин түмэндээ хандаад юуг хэлмээр байна вэ?

-Манай малчин түмэн ямар малыг яаж тэжээхээ мэднэ. Хамгийн гол нь залуу малчид тэрийг мэдэхгүй байгаа. Хөгшчүүлийнхээ үгийг сонсохоо байж. Үгийг нь сонс, дагаж дуурай, ном унш, толгойгоо цэнэглэ. Орчин үеийн зах зээлийн малчинд бол мал маллах мэдлэгээс гадна эдийн засгийн мэдлэг, сэтгэл хэрэгтэй. Манай баатарлаг малчид олон жил уламжилсан нүүдлийн мал аж ахуйгаа эрхэлсээр ирсэн. Одоо манай малчид хатан зоригтой, сэтгэлзүй өндөртэй байх хэрэгтэй. Хамгийн гол нь мал мэдэхгүй хүмүүс янз бүрийн зургийг нийгмийн сүлжээнд тавьж сэтгэлийг нь мохоож байна.

Цасанд дарагсан мал ахуй, үхсэн малын зургийг тавих шаардлагагүй. Тэрийг хараад малчин шимширч өрөвдөнө. Малчин өөрийгөө биш малаа өрөвдөж байгаа. Тэр чинь амьдралын эх сурвалж шүү дээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд малчид сэтгэлийн тэнхээ өгөх сайхан дурсамж, халуун дулаан үг, уран бүтээл дуу хөгжмийг нэвтрүүлэх хэрэгтэй. Мэргэжлийн хүмүүсийг оруулж яриулмаар байна. Уул уурхайн компаниуд ухаж наргисан. Одоо малчдадаа тусалж нэг нарги л гэж хэлмээр байна.   

-Ярилцсанд баярлалаа.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
26 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-02-20 10:32

ЯАСАН ХАРГИС ӨВГӨН БЭ? МАЛЫН МАХАА ИДСЭН ТАВАН ХОШУУ МАЛ МАХЧИН БОЛООД МАНИЙГАА ЖАМИРНА ДАА ӨВС ИДЭХЭЭ БОЛИОД МАХ ЧААХНЭЭ ЭЭ БҮҮ ҮЗЭГД ЭНЭ ЮУ БОЛООД БАЙНАА МОНГОЛНУУДАА ҮХЭР ЛУГАА ТЭНЭГЛЭХЭЭ БОЛЬЁО

Зочин
Зочин
2024-02-23 13:33
Reply to  Зочин

Наадах чинь уламжл�##�тай арга одооч хэрэглэж байгаа юун м�##� махчин болох вэ мэддэггүй бол ядаж дуугүй байж болдоггүй юмуу өөрөө л тэнхлэгээ болиоч

Зочин
Зочин
2024-02-22 10:20
Reply to  Зочин

Ene chini shine um bish. Ulamjlalt m#l aj ahuid baisan zuils. Har hyatadiin udam eniig medehguildee

Зочин
Зочин
2024-02-21 12:24
Reply to  Зочин

Chi chine harin uuru irguu m#l ymdaa chi zud bolhod ymar bdgiig medhuu zurh shimshirmeer bdii shuu ystoi m#laas dor m#l ymdaa hunii yrij bgaa ymiig oilogdii muu chaddiin bol dm bicheed orood ir

Зочизочинн Зочизочин
Зочизочинн Зочизочин
2024-02-21 11:35
Reply to  Зочин

Чи чинь эргуу дагз уу төмсгөн тархитай хог вэ чи хавдар тусаад ухэх өдөрөө хулээгээд хэвьэхдээ эхийнхээ мөөмийг чанж ид гэвэл чам шиг ийм хог нар эхээ �##�ж бгаад чанаад идчидэг юм энэ хун сайн сайхан юм яарь гэж бхад муу ухээрийн тахиан тархит чи мах м�##� идээд дараа нь ганц чамайг м�##� идэн гэж хуцаж бдаг наад амаараа чи удахгуй амьтанд бариулж ухэх тавилантай туй3

Зочин
Зочин
2024-02-21 09:26
Reply to  Зочин

бүү санаа зов, тамирдсан м�##�ыг гарын доорхи байгаагаа ашиглаад үхүүлчихгүй гэсэн м�##�ч сэтгэлгээ.Хавар ногоо цухуйгаад ирэхээр дээрх нэмэлт тэжээлийг угаасаа тоохгүй.

Иргэн
Иргэн
2024-02-20 10:34

Шижир �##�т шиг зевелгее егчее нийтэд танд баярл�##�аа ийм хумуусээ хайрлаасай, угий нь оройтойгуй дээр нь сонсоосой .

Зочин
Зочин
2024-02-20 11:38

Маш зөв сайхан зөвлөлгөө өнчээ
Бүлээн усаар ус�##�ж, тууж хөдөлгөж байр хэрэгтэй

Зочин
Зочин
2024-02-20 12:57

Эрдэмт хүмүүсийнхээ үгийг сонсож сурцгаая.

Zochub
Zochub
2024-02-20 20:49

Tamir muu m#ld aduunii shul ugchil baidagsh dee teglee geed mahchin bolson m#l alga l b.na aduuni homool vhert sain vhriin baas aduund sain l gedeg uym b.ba lee mundag buurai urt naslaarai sain saihaniig hvsii. Zuw zuwluguu bailaa

Зочиннн
Зочиннн
2024-02-20 22:31

Монгол ухаан гэж энэ шүү. Одоогийн з�##�уучууд буурлууд, эрдэмтэн судлаачдын үгийг сонсох хэрэгтэй. Зах зээлд орсноос хойш хэт м�##�ын тоонд анхаарч чанарыг анхаарахаа больсон. Хил, Хэл, М�##� гуравтайгаа байхад хэн баян, Монгол баян...”

Зочин
Зочин
2024-02-20 23:42

Ахмадын сурга�##� �##�т гэж энэ шүү. Монгол хүний м�##�чин ухаан гэж нүүдэлчин уламжл�##�тай ч таван хошуу м�##� минь үржин олширч энэ их цастай хахир өвөл хаврыг өнтэй давчихаасай.

Зочин
Зочин
2024-02-20 23:54

Маш сайн зөвөлгөө өглөө.
Харгис өвөө ч гэхшиг энэ цагаан гарт бацаан..

Малчдад зориулав
Малчдад зориулав
2024-02-21 05:44

Настай буурлуудынхаа үгийг сонсож туршлага судлаж өөрсдөө м�##� м�##�лах мэдлэгтэй болох хэрэгтэй юм даа. Төрд гарсан мэдлэггүй 76 долоо, найман нөхдүүд м�##�, м�##�чдын т�##�аар төрөөс ямар ч зохицуул�##�т ханд�##�т хийгээгүйн хар гай ингэж гарч байгаа юм. Алтан төл, мянгат м�##�чин энэтэр гэж чанар биш тоо толгойн хойноос хөөцөлдсөн мэдлэг муутай, м�##�чин хөлсөлсөн з�##�хуучууд бэлтгэсэн төр засгийн буруу. Хаа очиж байг�##�ь дэлхий өөрөө ш�##�гууртайдаа. Сүргийн дархлаа муутай, хэнз давжаа, хөгшин зутруу, онгийн хүчгүй м�##�ыг нь ялгаад өгч байгаа юм. Энэ зудыг давсан м�##�аа тоо толгой хөөлгүй цэвэр монгол цусны сайн хээлтүүлэгчээр хээлтүүлж чанар сайтай,удам ашиг шим, дархлаа өндөртэй м�##�тай болж з�##�хуур�##�гүй өвөлжилтийн бэлтгэл өвс тэжээл, хашаа хороо, түлээ түлшээ ханг�##�ттай сайн бэлдэж гол нь настан буурлууд, эрдэмтэн судлаачдын үг сурга�##�ыг сайн сонсож судлаж өөрсдөө толгойгоо цэнэглэж сийрэгхэн байсан нь хожно доо

Зочиняыыччёчч
Зочиняыыччёчч
2024-02-21 08:29

А ЛТ шиг сурга�##�ь

Зочин
Зочин
2024-02-21 09:43

Сайхан зөвлөжээ. Олон олон м�##�чид уншаасай.

Зочин
Зочин
2024-02-21 10:08

. Сайхан зөвөлгөө байна. Даанч м�##�чид чини м�##� дагасан 2 хөлтэй м�##�нууд болсон шүү дээ. Бичиг үсэг мэдэхгүй...

Zochin
Zochin
2024-02-21 12:19

Ahmadiinhaa ugiig sain sonsson n deer bh shuu nomiig n uzeegui ch amidraliin turshilga n haachih ve de

Иргэн
Иргэн
2024-02-21 15:52

М�##�чин айлын хүүхэд би энэ яваа насандаа ийм зүйл сонсож байсангүй!!! Монгол түмэн хичнээн зуд болж байсан ч м�##�ын махыг м�##�даа өгдөггүй байх!!! Харин Хятаддад бол магадгүй шүү уучилаарай!!!

Зочин
Зочин
2024-02-22 10:23
Reply to  Иргэн

Naad arga chini sotsializmiin ueiin zohiol deer ch bgaa. Um medehgui bol duugai bai

Зzochinочин
Зzochinочин
2024-02-21 16:55

Pooh ter m#lnii mahiig hun idne dee

Zochin
Zochin
2024-02-21 17:21

m#lchdad mash saihan zuvluguu ugch baina. M#lchid yahaa medehgui heden m#ltaigaa uldehsen gej l bodoj baigaa. Hotod bairand baigaa humuus Yu ch medehgui baij undesleltei bolood zuvluj baigaa

Зочин
Зочин
2024-02-22 15:29

Өвчнөөр биш, осгож үхсэн м�##�ын мууд�##�гүй шууд хөлдсөн махаар нохой, муурын тэжээл үйлдвэрлэж болмоор юм???

'''
'''
2024-02-22 16:34
Reply to  Зочин

Hoxoй муур чамд ямар гэм хийсэн?

Н.Батболд
Н.Батболд
2024-02-22 23:07

Алтан зөвлөл гаа байна. Энэ манай олон ТВ нүүд энэ зөвлөлгөө сурт�##�чих сэтгэл �##�га даа... Чааваас гэж...

Э.ОПБАЯР
Э.ОПБАЯР
2024-02-23 11:00

Энэ өвөө үнэхээр м�##� зүйч эрдэмтэн хүн шиг сайхан ярьжээ. Иймл буурлууд м�##�ыг м�##� шиг байлгах арга урааныг заана шүү дээ...Ийм эрдэмтэдээсээ ХААХХҮ--Н ЯАМ тасарсан шүү... м�##� мэдэхгүй, хөдөө ажиллаж үзээгүй нөхөд тэнд ажиллаж байхад яаж ган зудыг давах вэ...Одоо энэ зуднаар хаа-эрхэлсэн сайд хаа юу хийж яваа юм болоо бодвол нэг аймагт байгаа л байх даа....

Холбоотой мэдээ

Back to top button