Top StoriesНИЙГЭМ

Д.Болорсүрэн: Дэлхийн байгалийн баялгийн 50% байдаг Антарктидад газар авсан, бааз байгуулна

Бид Дүгэржавын Болорсүрэнтэй ярилцлаа. Түүний аав Л.Дүгэржав бол Өмнөд туйлын тэг цэг дээр очсон Монголын анхны эрдэмтэн болсон. Үүнийг нь Антарктидын нийгэмлэгээс сайшааж Антарктидын нэгэн ноён оргилыг түүний аавын нэрээр нэрлэжээ. Л.Дүгэржав нь Антарктид тивийг судлах олон улсын судалгааны багт багтаж нийт долоон удаа тус газарт хөл тавьсан бөгөөд тэнд газар авч Монголын баазыг барихаар ажиллаж байсан нэгэн. Учир нь энэ тивд дэлхийн цэвэр усны нөөцийн 80, байгалийн баялгийн 50 хувь бий бөгөөд олон улс тус тивийг дэлхийн дараагийн үүц газар хэмээн үзэж, судалгаа хийж өөрсдийн баазаа байгуулдаг юм байна. Өөрөөр хэлбэл цаг хугацааны хувьд ойрынх биш ч улс орнууд эндээс ашиг хүртэх боломжтой ажээ.

-Антарктидын нийгэмлэг аавын нэрээр тэндхийн нэгэн ноён уулыг нэрлэсэн. Тухайн уулыг "Dugerjav Peak" гэж нэрлэсэн, 1,350 метр өндөр-

-Аавынх нь тухай эхлээд асуумаар байна?

-Миний аавыг Лхамсүрэнгийн Дүгэржав гэдэг. Увс аймгийн Тэс суманд төрсөн. Уул уурхайн инженер мэргэжилтэй хүн байсан. Болгарт Уул, геологийн их сургуульд Геологичоор төгсөөд Цайдам нуур, Таван толгой, Төгрөг нуур зэрэг нэлээн олон уурхайг нээж, хайгуул хийж явсан.

Монголоос анх Антарктид явсан хүн бол н.Цэрэндэлэг гэж хүн. Тухайн үеийн ЗХУ-ын багтай хамтраад Антарктид явж байсан гэдэг. Бидний хувьд 2005 онд Антарктидын нийгэмлэгийг байгуулсан. 2008 оноос эхлээд Антарктид руу 10 гаруй эрдэмтдийг явуулсан. Аав маань харин долоон удаа Антарктид руу явж судалгаа хийсэн. Үүний нэг удаад нь буюу 2013 оны нэгдүгээр сарын 08-нд Өмнөд туйл руу явсан. Ингээд аав маань өмнөд туйлын тэг цэгт анх удаа очсон судалгааны монгол ажилтан болсон. Тэг цэгт очсоныг нь сайшаагаад Антарктидын нийгэмлэг аавын нэрээр тэндхийн нэгэн ноён уулыг нэрлэсэн. Тухайн уулыг "Dugerjav Peak" гэж нэрлэсэн, 1,350 метр өндөр.

-Монгол хүний нэрээр нэрлэсэн нь анх удаа гэлээ. Дэлхийд энэ тохиолдол олон болов уу?

-Дэлхий дээр 7,500 орчим хүний нэрээр нэрлэгдсэн ноён оргил байдаг ч манай улсын хувьд анхных гэдгээрээ чухал бөгөөд ач холбогдолтой.

-Ач холбогдлын тухайд та дэлгэрүүлээч?

-Уг тивд дэлхийн цэвэр усны 80 хувь байдаг. Одоо бид усгүй болоод байна гээд байгаа шүү дээ. Мөн дэлхийн байгалийн баялгийн 50 хувь тэр мөсний дор бий.

-Антарктид бол дэлхийн үүц газар. Магадгүй 100 жилийн дараа дэлхийн хүн ам эндээс ашиг хүртэх боломжтой-

-Энэ баялгаас бид хүртэх, хуваалцах боломжтой гэж та хэлэх гээд байна уу, яаж?

-Бид 2015 онд Антарктид тивд олон улсын конвенцод нэгдэж орсон. Өөрөөр хэлбэл НҮБ-ын конвенцод нэгдэж ордог шиг. Ингэж нэгдсэнээр манайх 53 дахь орноор бүртгэгдсэн. Антарктид бол дэлхийн үүц газар. Магадгүй 100 жилийн дараа одоогийн Баялгийн сан гээд хуваарилаад мөнгө тарааж байгаа шиг дэлхийн хүн ам эндээс ашиг хүртэх боломжтой. Өөрөөр хэлбэл энэ чиглэлд, судалгаанд оролцсон улсуудад хувь тараахаар бол монголын иргэдэд ч бас тараагдах юм. Тийм учраас энэ ажлыг бид өдийг хүртэл үргэлжлүүлээд явж байгаа хэрэг.

-Үүний тулд тэнд газар авсан. Удахгүй бааз байгуулна гэж ойлгосон?

-Сүүлийн үед монголчууд харийнханд газар нутгаа алдаж байна гэх болсон. Нөгөө талаас бид Монгол гэсэн энэ хотгортоо л ажиллаад байхгүйгээр сансарт хүн ниссэнтэй адил Антарктидад хөл тавина гэдэг ялгаагүй нэг шинжлэх ухааны нээлт. Бид тэнд Монголын газрыг аваад Чингис хааны нэрэмжит бааз байгуулахаар одоог хүртэл ажиллаж байна. Дэлхийн олон улсууд баазаа нэгтгээд, байгуулаад улсынхаа төсөвт мөнгө суулгаад, Антарктид судлалдаа хөрөнгө оруулалт хийгээд жил болгон явдаг. Гэтэл Монгол Улсад тийм зүйл байхгүй. Бид нийгэмлэгээ байгуулаад 2008 оноос хойш арваад эрдэмтнээ явуулсан ч төрөөс дэмжлэг байхгүй. Нэг эрдэмтэн Болгарын багт ороод тийш очиход зөвхөн замын зардал нь 50,000 евро байдаг. Ингээд аав маань долоон удаа явсан. Мөн бусад арваад хүн явсан гээд тооцвол сая долларыг энэ чиглэлд зарцуулсан байна.

Бид төрөөс 1000 төгрөг ч аваагүй. Дандаа хандив, гуйлгаар л болгосон. Ихэнхийг нь өөрсдөө гаргаад явдаг. Жижиг монгол гэр хүртэл аваачиж барьсан. Болдог бол салбарын яам нь энэ тал дээр анхаараад, эрдэмтдээ тийш явуулах тал дээр бодлогоор дэмжээд өгдөг бол үүц задрахад илүү ашиг хүртэх, тэр бааз маань илүү гоё болох боломж нээгдэнэ. Хэрэв төсөвт мөнгө суучихвал манай баг дангаараа явах боломжтой. Товчхондоо энэ чиглэлд мөнгө, хөдөлмөр зарж чадвал эргээд тэр хэмжээгээрээ ашиг хүртэх боломжтой гэсэн үг.

-Хэдий үед явбал тохиромжтой байдаг вэ?

-Өвлийн нэг сар л очиж судалгаа хийдэг. Тэр нь Антарктидын зуны нэг сар гэсэн үг. Энэ хугацаа 12 дугаар сарын 20-оос нэгдүгээр сарын 23 хүртэл ч юм уу үргэлжилдэг. Тэр үед л нар гарч, -50, -60 хэмийн хүйтэн болдог. Бусад үед дандаа харанхуй байдаг. Тиймээс энэ нэг сарын хугацаанд л амжих ёстой.

-Антарктид тив аль ч улсын газар нутаг биш учир газрын зөвшөөрлийн төлбөр хураамж гэж байхгүй-

-Монгол Улс энэ тивд судалгааны баазтай болохын тулд газрын зөвшөөрөл авч, төлбөр мөнгө төлсөн үү?

-Олон улсын Антарктидын гэрээнд Монгол Улс 2015 онд  гишүүнээр элсэж орсон. Ингэснээр тус гэрээний бүрэн эрхт 53 дахь гишүүн болсон. Үүнээс өмнө бид таван экспедицэд оролцохдоо зочин судлаач гэсэн статустай байсан. Харин 2015 оноос өөрсдийн бааз байгуулах, судалгааны төслөө хэрэгжүүлэх эрхтэй болсон. Антарктид тив одоо аль ч улсын газар нутаг биш. Тиймээс газрын зөвшөөрлийн төлбөр хураамж гэж байхгүй. Монгол Улс Антарктидын конвенцын гишүүн улс болсны хувьд жилд 25 мянган доллар төлөх ёстой. Мөн судалгааны ажлын, экспедиц байрлах сууц барих, холбоо харилцаа, тээвэр, хоол хүнс, багаж зэвсэг, судлаачдын эрүүл мэнд, хангамж зэрэг зардлын асуудал мэдээж бий.

-Мэдээж их хүйтэн газар. Тиймээс энэхүү эрсдэлээс хамаараад ашиглаж буй зардал нэмэгддэг байх. Жишээлбэл өмсдөг хувцас хэрэглэлд нарийн горим заасан байдаг гэдэг ч юм уу. Та энэ тухайд юм сонсож байсан уу, ааваасаа?

-Антарктид цаг уурын эрс тэс нөхцөлтэй. Тэндхийн зуны дундаж температур -34 градус. Жилийн дундаж нь -54, өвлийн дундаж нь температур -74 градус. Амьдардаг сууц нь180 км/цагийн хурдтай салхинд тэсвэртэй байх ёстой. Тийм ажлын нөхцөлтэй учир зуны улиралд ажиллахдаа ч дулаан хадгалдаг зориулалтын тусгай хувцас өмсдөг онцлогтой гэдэг. Мөн тусгай хоол хүнс хэрэглэж таарна.

Дээр хэлсэнчлэн манайхаас явсан хүмүүс нэг сарын хугацаанд байрлаж ажилладаг. Тэнд бүтэн жилийн хугацаатай ажилладаг хүмүүсийн нөхцөл хангамж тэс ондоо. Антарктидад жилийн тэн хагас нь өдөр үлдсэн зургаан сар нь тас харанхуй туйлын шөнө байдаг. Хасах 30-70 градус зарим нөхцөлд -90 градус хүртэл хүйтэрдэг. Ийм хүйтэн салхи шуургатай нөхцөлд элэгдэж, хорогдохгүй зүйл гэж байдаггүй. Төмөр хүртэл хөлддөг. Тэнд зургийн аппарат хэрэгсэл ажиллуулах маш хэцүү. Судалгааны шинжилгээний гол ажил нь ажиглалт. Ажиглалтын гол багаж хэрэгсэл зургийн аппарат, камер байдаг гэж ярьдаг. Аав маань Антарктидын өмнөд туйлд хүрсэн анхны монгол хүн болсон. 2013 оны нэгдүгээр сард тэнд Монгол Улсын Төрийн далбаагаа мандуулсан. Өмнөд туйлын тэг цэгийг зөв 108, буруу 108 тойрсон.

-Анх очсон хүмүүс яаж хүлээж авдаг бол танд ярьж л байсан байх?

-Аав маань нэгэн ярилцлагадаа "Антарктид тивд, өмнөд туйлд очсон хүмүүс “бид хаана ирчих вэ” гэж хэлдэг. Өмнөд далайн эргээс ялимгүй цаашлахад тэр хэсэгт вирус, микроб гэдэг зүйл байхгүй. Тэнд мөнгө, бичиг баримт шаардлагагүй. Хүн төрөлхтөн нэг цул болж ажилладаг бүс. Чамд Антарктидын гэрээ ёсоор хүн бүр туслах ёстой. Мөн чи бусдадаа туслах ёстой.

Тэр бүс Монгол Улсын газар нутгаас арав дахин том. Тэнд жилийн турш 5000 хүн л ажилладаг. Би Испанийн бааз руу очлоо гэхэд Монгол Улсын төрийн далбааг мандуулаад, тавтай морил хэмээн угтаж авдаг. Танай моторт завь, усан онгоцыг хэрэглэх шаардлага гарлаа гэхэд завиараа, онгоцоороо очих гэсэн газарт минь хүргээд өгдөг. 1959 онд хэрэгжиж эхэлсэн Антарктидын гэрээнд одоог хүртэл өөрчлөлт ороогүй. Хүн төрөлхтөн дайн байлдаангүй, хэрүүлгүй хоорондоо эвтэй найртай хамтарч ажиллаж болдог, мэдээллээ бүрэн дүүрэн харилцан солилцдог бүс" гэж ярьсан байдаг. Үүнээс төсөөлөл авах боломжтой байх аа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-04-17 08:27

МОНГОЛНУУД ҮНЭН ТЭНЭГ ГАРУУД ЮМАА ЭНЭ ЭРДЭМТЭНГ АНХ ЗУРАГТААР ХАРААД БИ ТӨР ЗАСГАА ОВООДОО ГЭЖ БОДОЖ БАЙСАН ГЭТЭЛ НҮДЭН БАЛАЙ ЧИХЭН ДҮЛИЙ МАНАЙ ТӨРИЙХӨН ЮУН 100 ЖИЛИЙН ЦААДАХЫГ ХАРАХ ӨНӨӨДӨР ЗӨВХӨН ӨНӨӨДӨР Л МӨНГӨ ХУСЧ БАЙВАЛ УЛС ОРНЫ ХОЛЫН ИРЭЭДҮЙ ЭД НАРТ ХАМААГҮЙ БОЛЧИХОЖ БАЙГАА ЮМ ЭНЭ ЭРДЭМТНЭЭ ДЭМЖЭЭЧ УЛСЫН ТӨСӨВТ СУУЛГААЧ ЭХ ОРНЫ БАЯЛАГ БОЛ ДУУССАН

Зочин
Зочин
2024-04-17 09:17

Газар авч бааз байгуулах эрхтэй л гэж хэлэхээс яг төдий хэмжээний газар авсан гэж хариулахгүй юм бна шд. Гарчигаасаа зөрөөд бгаа юм шиг ээ!

Зочин
Зочин
2024-04-17 12:50

Битгий бүлт үсрээд бгаач За яахав газар авдын бж тийшээ очих гэж бөөн юм болно шдэ Оросыг л царайчлана Гэтэл оросууд нь монголд туслахгүй тэд монголыг үзэн яддаг болсон АН ын ачаар тэгээд өөрсдөө мөс зүсэгч хөлөг онгоц хийх үү ЁСТОЙ ХОЛ ОЧИЖ ХУЦ.

Зочин
Зочин
2024-04-17 13:35

Australia Melbourne hotoos uragshaa South Ocean gej bdag. Zuun erg iin Pacific ocean aas tes uur, huiten salhitai dalai bdag. Ter ereg deer zogsood heden myangan km iin hol baihad Iim bgaam chini oirtoh tusam hulduj uhmeer medremj. Australia d irsen humuus South Ocean iig neg uzehed gemgui yum bilee. Bas jil bur Antarctica sudlaachdiin hural Adelaide d boldgiig medej avsan. Australia iin ene hyreelengeer damjuulaad manaih ochdog baih aa

Зочин
Зочин
2024-04-17 14:44

Mongolchuud uursdiin gazar mutagtaa ezen suuj chadahgui baij yun Antarctica

Зочин
Зочин
2024-04-17 15:00

Хотын замаа ч засч чадахгүй байгаа энэ төр Антарктид орж чадах уу.

Зочин
Зочин
2024-04-17 17:35

Энэ Дүгэржав гэж эрдэмтэн хүн нь байдаг юм бол уу?

Зочин
Зочин
2024-04-17 21:37

Тэнд нэг сайхан хот байгуулаад улаанбаатарын хүн амаа цөөлөх юмсан.

Зочин
Зочин
2024-04-18 06:54

Тэндэхийн ашгийг хүртэх хүртэл дэлхий усандаа живж дуусах биз

Зочин
Зочин
2024-04-18 08:09

Монголынхоо газар нутаг баялагт эзэн болж чадаагүй байж юун мөсөн тив ярих манатай.Ёстой саваагүй зан байх.

Дорж
Дорж
2024-04-18 10:43

Эхлээд ажил хийдэггүй оркуудыг тийш нь хэдэн хоньтой явуулах хэрэгтэй. Тэнд хүн амьдрах суурь үндсийг нь тавьж байг! Дараа нь араас нь бөөнөөрөө очих хэрэгтэй. Ингээд тэнд бас нэг монгол улс бий болно. Тэгвэл Монгол улс орос хятад гэсэн улсын бүслэлт кольцооноос гарч дэлхийд гарцтай, д�##�ай гарцтай болно.

Зочин
Зочин
2024-04-18 13:16

Би таны Ааваар маш бахархаж байна. Ямар мундаг, зоригтой хүн бэ. Одоо өөр зүйл, хөөе эд мөнгө эдээд, төрөл төрөгсдөө гадагшаа явуулж байдаг дээд новшнуудад энэ төсөлд мөнгө гаргаач! Монголчууд тэвчээртэй, гэхдээ ташуураа бариад мордох юм бол дэлхийг эзэлж чадах ард гэдэг үг байдаг. Үүнийг сайн бодоорой!

Зочин
Зочин
2024-04-18 15:24

Yaj tend hun amidrah ve de 60-hem huitend estoi ulger shig yuml yriad baina

Зочин
Зочин
2024-04-18 18:54

Ард түмэн ядуу энгээд л ийш тийшээ бүх юмаа зарцуулаад байв�##� яаж хөгжих үү . Нэг чиглэлээр нь хөгжүүлвэл хэрэгтэй л байна шүү

ГБ ах
ГБ ах
2024-04-18 20:46

Санасан зүтгэсэн ажил үйлс нь сэтгэлчлэн бүтэж, Монгол улс маань хойд өмнөд мөсөн тивүүдэд Антарктидад уд�##�гүй СУДАЛГААНЫ ТӨВ баазтай болох болтугай! ????????????????????????

Зочин
Зочин
2024-04-18 22:35

Төгрөг нуурын ордыг жанхууд зараад цаадах нь хужаад зарсан т�##�аар нэг х�##�аач

Ганхуяг
Ганхуяг
2024-04-19 16:31

Тэсийн Дүгэржав ахтай 1975-1976 оны хичээлийн жилд Баруун хурууны 10 жилийн сургуулийн дотуур байранд цуг амьдарч байлаа. Улс эх орныхоо нэрийг дэлхийн хэмжээнд таниулсан хүн гэж бахархан дурсаж явдаг юм.

Холбоотой мэдээ

Back to top button