Нийгэм мэдээ
Монголын баг дэлхийн ур чадварын уралдаанд долоон мэргэжлээр оролцоно
Бүгд Найрамдах Франц Улсын Лион хотноо энэ сарын 10-15-нд болох Дэлхийн ур чадварын уралдаанд Монгол Улсын баг долоон мэргэжлээр оролцоно.
Мэргэжлийн боловсролын салбарын Олимп хэмээгддэг тус уралдаан хоёр жил тутамд зохион байгуулагддаг. Энэ удаагийн уралдаанд 70 орчим улсын 1500 гаруй оролцогч 59 мэргэжлийн ур чадвараар өрсөлдөнө. Харин Монгол Улсаас долоон тамирчин экспертүүдийн хамт оролцож, ур чадвараа сорих юм.
Монгол Улс Дэлхийн ур чадварын олон улсын байгууллагад 2014 онд гишүүнээр элссэнээс хойш тус уралдаанд манай улсын баг тасралтгүй оролцож, гагнуураар хоёр, барилгын өрөг угсралтаар нэг удаа тусгай байр эзэлсэн амжилт үзүүлж байжээ.
М.АГАР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.