Нийгэм мэдээ

Монголын өсвөрийн тогооч нар ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Дэлхийн Тогооч Нарын Холбооноос анх удаа зохион байгуулж буй “Thailand World Junior Chef Battle-2024” Тайланд улсын Бангкок хотноо зохион байгуулагдсан билээ.

Тус тэмцээнд 4 тивийн 12 орон буюу Австрали, Грек, Хятад, Камбож, Индонез, Малайз, Сингапур, Монгол, Мальдив, Өмнөд Солонгос, АНУ, Вьетнам, Тайланд улсын баг тамирчид өрсөлдсөн байна.

Чансаа өндөр тус тэмцээнд эх орноо Төлөөлөн Д.Одбаяр ахлагчтай “Highland Park Mongolia” рестораны залуу тогооч нар болох Ө.Жаргалбат, Б.Төгөлдөр нар оролцон хүрэл медаль хүртэж, бахдам амжилт гаргажээ.

М.АГАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button