Нийгэм мэдээ

Дэлбэрэлтэд өртсөн байрнаас ванн, суултуур, хаалга хулгайлсан 3 этгээдийг илрүүллээ

"Эдү апартмент" орон сууцнаас ванн, суултуур, хаалга, хулгайд алдсан тухай дуудлага цагдаагийн байгууллагад энэ оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ирсэн байна.

Энэ талаар ЦЕГ-аас "Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Эдү апартмент 207-р байр 1 тоотод хаалга, нойлын суултуур, ванн хулгайд алдагдсан байна" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэний дагуу шалгалтын ажиллагаа явууллаа. Шалгалтаар иргэн Д-н эзэмшлийн дээрх тоот бүхий орон сууцнаас бүргэд хаалга, угаалгын өрөөний суултуур, ванн, модон хаалга, пракитан шал, паар зэрэг эд зүйлсийг Н,(32 нас ) А,(29 нас) Б(32 нас) нар нь хулгайлсан үйлдлийг илрүүлэн, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна" хэмээсэн юм.

З.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
нараа
нараа

Байрнаас байр дамжиж түрээсэлж орон гэргүй болоод зовж яваа хэдэн айлаас бас хулгай хийхийн өөдгүй новшнууд юмаа

Зочин
Зочин

Хурууг нь тастаад өгмөөр байна. Урт гартнууд арай дэндүү даварлаа. Ядарсан нэгнийг арай дэндүү элэг бариад байгаа юм бишүү.

Зочин
Зочин

Hulgai hdeg ulun zangaa zasamr bna arai bhin uurt bhgui bol uursdu ajil hj olj awaach hunii yum hulgai hj yumtai bolno gej hezee ch bhgui

Зочин
Зочин

Osohiin ulun gj ene de vann suultuuraa zaraad bayjihuu

Unshigch
Unshigch

Amidarch bui bair ni shataj tvreesin bairaar ydarch yvaa ailin vldsen baann jorlon haalga zergig hulgai hiij bui ene 3 zaluu hulgai hiij bui garaaraa ajil olj higeech olson mongo chin chini hodolmorin vr shim Haramsaltai

Зочин
Зочин

Нэгэнт хүн амьдрах боломжгүй болсон юм бол хог болгож нурааж байхаар авах нэг нь аваг л дээ төвөг цаашаа.

Холбоотой мэдээ

Back to top button