НИЙГЭМНийгэм мэдээ

Тодруулга: "Ноорог" сайтын багт 2-20 жил хорих зүйлчлэлээр хэрэг үүсгэж, ажиллагаа явуулжээ

Ноорог.мн сайтад өнгөрсөн шөнө цагдаагаас хойшлуулшгүй ажиллагаа явуулж ажлын хэрэгсэл, хард, утас гэх мэт зүйлсийг хурааж өчигдөр оройн 22:00 цагаас өнөөдөр өглөөний 05:00 цаг хүртэл мэдүүлэг авсан талаарх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тавигдсан.

Тэгвэл бид үүнтэй холбогдуулан Ноорог.мн сайтын хамт олонтой холбогдож болсон явдлын талаар тодруулахад дараах хариултыг өглөө.

"Бидэнд ямар ч урьдчилсан мэдээлэл ирүүлээгүй. Цагдаа нар гэнэт ажил дээрх орж ирээд бүх утас, хард хураах ажлыг эхлүүлсэн. Үргэлжлүүлэн манай найман ажилтныг оройн 22:00 цагаас өглөөний 05:00 цаг хүртэл байцаасан. Ямар ч мэдээлэл өгөлгүй гэнэт орж ирсэн тул манай байгууллагад хойшлуулшгүй ажиллагаа явуулсан гэж бид таамаглаж байгаа. Мэдүүлэг өгсөн хүмүүс маань утсаа хураалгасан тул бүгдэнтэй нь холбогдож ямар мэдүүлэг авсныг хараахан мэдээгүй байна. Ямартай ч зарим нэг ажилтны маань хэлснээр биднийг Эрүүгийн хуулийн 19.9 дүгээр зүйлээр шалгаж байгаа юм байна гэж ойлгосон. Бид энэ талаар өнөөдөр өдөр 12.30 цагаас олон нийтэд мэдээлэл хийнэ” гэлээ.

Ярианд дурдагдаж буй Эрүүгийн хуулийн 19.9 буюу Үндэсний эв нэгдлийг бусниулах гэдэг зүйчлэлд дараах ял, шийтгэлийг оногдуулдаг байна.

  1. Хүмүүсийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, шашны номлол, үзэл бодлоор дайсагнуулах, эвдрэлцүүлэх, салан тусгаарлахыг ухуулсан, уриалсан, ялгаварлан гадуурхсан, хүчирхийлсэн, эрхийг нь хязгаарласан, давуу байдал тогтоосон үйлдлийг зохион байгуулсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  2. Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочинзочинzochin
Зочинзочинzochin

Zaluus ugee ilerhiilwh erhtei

Зочин
Зочин

Ямар юных нь 4 дэх засаглал байх вэ фракцуудад худалдагдсан хаалтын гэрээтэй үнэлэгчид

Үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй
Үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй

Үнэн баримттай мэдээлэл бусдад хүргэдэг бол хуулийн дагуу шийдвэрлэх байлгүй дээ. Өмгөөлөгч хуульчаараа дамжуулж цаг үеийн мэдээллийг шуурхай бодитойгоор мэдээлэл өгөх хэрэгтэй. Яагаад л 4 дэх засаглал руу халдаад байгаам бол доо...

Иргэн
Иргэн

Тэгээд яахын 25 жил бүгдэнд нь өгөх юм уу?

Зочин
Зочин

Ямар хурдан шийтгэлээ гаргадаг юм вэ харин ждү,боловсрлын зээл, лиценз асуудлыг сонгуулийн луйваруудыг гэх зэрэг олон хэргийг ингэж хурдан шийддэг бол монгол улс авилгагүй улс болох нь хурдан юм биш үү

Зочин
Зочин

Комунизм, социализмд тавтай морил!

Baljmaa
Baljmaa

Залуусыг үзэл бодлоо илэрхийлэх хүслийг нь мохоож болохгүй дээ. Зөвөөр шийдэгдэх байхаа

зочин
зочин

Юугаа ч ойлгохгүй пацаанууд.Үг,үйл бүхнээ хянаж бай.

Зочин
Зочин

Төрүүлсэн эхээ ч худалдахаас буцахгүй шинэ үеийн л.лруудад мөнгөнөөс илүү юу ч байхгүй

Зочин
Зочин

Монголд эмх замбараагүй байдал үүсгэж улс орны тогтвортой байдлыг алдагдуулах сонирхолтой хэсэг бүлэг хүмүүс байна. Үүнийг шалгаж шийдвэрлэх нь зөв. УИХ-ын гишүүн Лодойсамбуугийн үйлдэл үүнийг бэлхнээ гэрчилж байна. Үндэстний эрх ашгийг тэргүүнд тавих ёстой.

ТАНАЙ НАМЫНХАН БҮГДИЙГ ЧИНЬ ЧӨТГӨР РҮҮ НЬ ТОНИЛГО
ТАНАЙ НАМЫНХАН БҮГДИЙГ ЧИНЬ ЧӨТГӨР РҮҮ НЬ ТОНИЛГО

Ш***ГААД БАЙГААРАЙ ЛЛРУУДАА
ТАНАЙ НАМЫНХАН БҮГДИЙГ ЧИНЬ ЧӨТГӨР РҮҮ НЬ ТОНИЛГОНО, ЦУСААР УЙЛААД Ч НЭМЭРГҮЙ ШҮҮ

Зочин
Зочин

Залуусыг дарж мохоовол энэ Монгол улсаас бүгд зайлах болно ирээдүй

Irgen
Irgen

Gutsatsgaagaadai

Зочин
Зочин

Шүүхээс өмнө ял өгчих юм ийм хурдан уу битгий тэгж олныг төөрөгдүүл, адаглаад шалгаад зөв бурууг тогтоох байлгүй. Төрийг хүчгүйдүүлэх хэсэг бүлгийн хийж байгаа бичвэр биз

Иргэн
Иргэн

Хууль зүйн сайд Алтангэрэл Женкод сүнсээ худалдсан, албан тцшаалын төлөө яахаас ч буцахгүй бэртэгчин бн. Энэ хүүхдүүдэд зохиомол хэрэн тохох даалгавар авч! Яг үнэндээ шцдарга үнэний төлөө тэмцдэг, боловсролтой, ийм залуус хэзээ ч буруу, муу зүйл хийдэггүй. Ард түмэн залуусаа хамгаалахгүй бол шударга ёсны гал бөхлөө. Троллууд маш их ажиллаж бн.ккк

Зочин
Зочин

Цахим орчинд яаж ажилдагаа энд харуулж бнада. Баримт сэжүүр бгаа болоод л сэжиглэн шалгаж бгаа. Яаг одоо эдний тухай мэдээ болгоны доорхи сэтгэгдэлүүдийг хархад тэд ямархуу цар хүрээнд ажиллаж бсангаа өөрсөдөө хэлээд өгч бна. Баахан айлын хүүхдүүд чирэх нь дээ ста нар

Холбоотой мэдээ

Back to top button