Жолооч Д-гийн ахын гурав дахь давтан шинжилгээнээс халдвар илэрчээ

Яг одоо ЭМЯ-наас шинэ коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллээ өгч байна. Үүгээр манай улсад гурван шинэ тохиолдол бүртгэгдсэн талаар бид мэдээлсэн.
Мэдээллийн дараа сэтгүүлчид зарим зүйлсийг тодрууллаа.
-Хоёр тээврийн жолоочоос халдвар илэрсэн гэлээ. Алтанбулагийн боомтыг хаасан. Ямар журмаар нэвтэрсэн тээврийн жолооч нар юм бэ?
-Эд бол боомт хаагдахаас өмнө нэвтэрсэн хоёр тээврийн жолооч. Нэг нь орос хүн тул нутаг буцсан. Харин нөгөө нь ХӨСҮТ-д тусгаарлагдаж эмчлүүлж байна.
-Улаанбаатар хотод голомтлон гарсан халдварын ойрын хавьтлаас халдвар илэрсэн гэлээ. Яг ямар хавьтал болохыг тодруулж өгнө үү?
-Энэ бол анх батлагдсан жолооч Д-гийн ах. Энэ хүнийг өмнө нь хоёр удаа шинжилсэн байсан. Ингээд гурав дахь давтан шинжилгээнээс нь халдвар илэрлээ.
Ер нь энэ голомтын 10 халдвартай хүний ойрын хавьтал гэж 445 хүнийг илрүүлсэн. 36-гаас бусдынх нь хариу гарсан. Эдний 102 хүнийг хоёр удаа, 45 хүнийг гурван удаа давтан шинжлээд байна.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.