Нийгмийн
ЭМЯ: Халдвар авсан 10 эмч, ажилтан ХӨСҮТ-д эмчлүүлж байна

Эрүүл мэндийн яам мэдээлэл хийх үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа 11:00 цагаас хойш Дорнонговь аймгийн дөрвөн хүнээс халдвар батлагдсан тохиолдол 582 боллоо гэсэн юм.
Батлагдсан 582 тохиолдлын 337 нь эдгэрсэн бөгөөд 146 нь дотоодын халдвар байна. Гэхдээ дотоодын 146 халдвартай иргэдийн тоонд ажиллаж байхдаа халдвар авсан эмч, ажилчид багтаагүй юм. Харин дөнгөж сая ЭМЯ-наас мэдээлэл хийх үеэрээ халдвар авсан 10 эмч, ажилтан ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа гэв.
Э.СИЙЛЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.