QR код ашиглаж сүү, гутал, бялуу хүргэлт хийсэн гэх мэт зөрчлүүд илэрчээ

Бүх нийтийн бэлэн байдлын үед үйл ажиллагааг нь хязгаарлаагүй чиг үүргийн байгууллагад олгосон “QR код” зөвшөөрлийг зориулалтын бусаар ашиглаж хөдөлгөөнд оролцож явсан зөрчлийг цагдаагийн байгууллагаас илрүүлэн олгогдсон зөвшөөрлийг хүчингүй болгох арга хэмжээ авч байна.
Улсын онцгой комиссын даргын 2021.04.25-ны өдрийн №37 дугаар тушаалаар батлагдсан “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд нийслэл хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулах түр журам”-ийн 3.1 дэх хэсэгт заасны дагуу дараах тохиолдолд “QR код” зөвшөөрлийг хураан авч хүчингүй болгох арга хэмжээг авна. Тухайлбал:

• Зөвшөөрлийг хүчингүй болгох талаар зөвшөөрөл эзэмшигчээс хүсэлт гаргасан бол;
• Зөвшөөрснөөс бусад тээврийн хэрэгсэлд байрлуулж ашигласан бол;
• Зөвшөөрлийг өөр зориулалтаар ашигласан бол;
• Замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрөгдсөн цагийг зөрчсөн бол;
• Зөвшөөрлийг бусдад худалдсан, хуурамч материал бүрдүүлж авсан бол;
• Зөвшөөрөл олгогдсон тээврийн хэрэгслийг бусдад шилжүүлсэн бол “QR код” зөвшөөрлийг хүчингүй болох арга хэмжээг авна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ингээл цуцлаад зүгээр л өнгөрөөгөөд байх уу. Гадны орнуудад цар тохлын үеийн хууль журам маш хатуу байна. Монголд хуульгүй гэж үнэн юмаа. Ийм болхоор л холдвар тархолтаа хумиж чадахгүй байгаан, энэ янзаараа байгаад байвол хумигдах ч гүй
Хахаха их том гэмт хэрэг илрүүлсэн бн шүү монголын цагтаа нар
uur hiih ajil alga uu