Б.Жавхлан: Вакцин хийлгэхгүй бол авдаг халамж, хүнсний талоныг нь хойшлуулна

Өнөөдөр Засгийн газар хуралдаж, коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын үйл явцын асуудлаар хэд хэдэн шийдвэр гаргажээ.
Хуралдааны дараа Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Сангийн сайд Б.Жавхлан нар мэдээлэл хийлээ. Үүгээр вакцины хоёр тунгаа бүтэн хийлгэсэн иргэдэд 50 мянган төгрөг бэлнээр олгохоор болсон талаар танилцуулсан. Нөгөө талд вакцин хийлгээгүй иргэдийн авдаг халамж, хүнсний талоныг хойшлуулахаар болсон байна.
Тодруулбал Б.Жавхлан сайд, “Өчигдрийн судалгаагаар Улаанбаатар хотод хүнсний талон авдаг 47 мянган насанд хүрсэн, вакцин хийлгэх ёстой иргэд байна. Үүнээс 29 мянган нь ямар ч тунгаа хийлгээгүй байна.
Мөн Улаанбаатар хотод нийт төрөл бүрийн халамж авдаг 211 мянган иргэн байгаагаас 80 мянга нь бас нэгдүгээр тундаа ч хамрагдаагүй байна. Иймд дараа саруудад тавигдах халамжуудад вакцинжуулалтад хамрагдсан эсэхээс нь хамаарч тавигдана гэдгийг анхааруулъя. Өөрөөр хэлбэл тэдний авдаг халамж, хүнсний талоныг хойшлуулах албадлагын арга хэмжээ авна” гэлээ.
Г.САНСАРМАА









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зөв .яг энэ л хэрэгтэй. Government be strong.
Юун хойшлуулах. Бүр өгөхгүй бх хэрэгтэй. Ер нь хүний өмнөөс амьдарч байгаа юм шиг гурил будаагаар саналаа өгч хүүхэд цувуулаад тэднийхээ эрүүл мэнд хөгжилд анхаарахгүй өгсөн мөнгөөр нь архи ууж амьдарч байгаа хүмүүст хатуу хандах хэрэгтэй.
Засгийн газар бүхий л арга чаргаа ашиглаж ард түмнээ вакцинжуулж байна. Талархаад ханахгүй байна өө амжилт
Үгүй мөн сонин ард түмэн шүү. Эмчилгээ хийлгэх болхоороо хятадыг зориод л явдаг байж вакцин болохоор хийлгэхгүй гээд байх юм.
ЗГ чадлаараа ажиллаж байна. Эмч нар хүч хүрэхгүй бна. Хөл хорио тогтоосон байхад дэглэм барих хэрэгтэй бнаа
Яг зөв вакцин хиилгээгүй хүмүүс бусдад өвчин тараах ажиллагаа явуулж байна иимд бүх тусламжаас хасах нь зөв шүү яагаад вакцин хиилгэхгүй байгаа юм бэ хачин сонин зэвүүн байна шүү муу малнууд
Төрөөс халамж авдаг хүмүүс чинь одоо ямар сонин хариуцлагагүй юм бэ, халамжийг нь хасах нь маш зөв хөшүүрэг байнаа
Хятад л амь аварна гээд зүтгээд очдог эрүүл болоод л ирдэг гэтэл вакцин нь яачихаад байгаа юм бол оо засгиин газартай үзэлцих гэсэн намын хонзон бодсон хүмүүс байгаад байна даа
Бусад улс оронд гуйгаад ч вакцин нь алга. Даварсан хүмүүс юмаа манайхан
Иргэн хүнийхээ хувьд ЗГ, УОК-оо харин ч нэг магтана шүү. Алдаа дутагдал байгаа ч сайн ажиллаж байгаа шүү
Баян айлын эрх хүүхэд шиг аашлаад хятадаас өөр вакцин хүлээнэ нтр гэж байхаар өөрийгөө, өрөөлийг бодоод вакцинаа хийлэгчих хэрэгтэйшд
нэг нь нийтийн, нийт нь нэгийнхээ төлөө амьдардаг нийгэм шүү дээ, аль аль талаа бодсон, зөв шийдэл байнаа
Хүнсний талон авдаг хүмүүс вакцинд хамрагдаагүй байна гэнэ үү, арай чдээ. юу хүлээгээд бгаамбээ, очоод хийлгээчээ
вакцин хамрагдаагүй хүмүүсийн өмнөөс нийгэм тэр чигтээ эрсдэлд орж болохгүй шүү дээ
Энэтхэг юун вакцин үхсэн хүмүүсээ гудмандаа шатааж байхад манай Засгийн газар ард иргэдэж вакцин хийлгээч гээд гуйж байна
Хэдхэн хоногийн өмнө вакцин хий гээд нэхэж шаардаж байсан хүмүүс өнөөдөр хаана байна аа вакцинаа хйилгээчээ. Заавал төр засгийг шантаачилж байж санаа амардаг юмуу хаашаа юм
вакцинжуулалтыг үр дүнтэй болгох гэж төр засаг маань их ч хичээж байна даа
Бусад улс оронд вакцин хийгээд өгөөч гэж гуйсан ч олдохгүй байхад манай УОК-ын дарга нь гуйж байна. Арай юмаа монголчууд минь
вакциндаа хамрагдсаныхаа төлөө 50к тай болохнээ, баярлалаа. дархлаагаа дэмжнээ
Вакциний эсрэг заалттай. Хамгаалалтаа л сайн хийхээс өөр аргагүй
Социализмын диктатураар шийдвэрлэх нь. Үгүй дээ нийгмийн сэтгэлгээ өөрчлөгдсөн шүү.