Сүүлийн дөрвөн жилийн наадмаар 47 хүн усанд осолдож амиа алдсан гэв

Ирэх баяр, амралтын өдрүүдтэй холбогдуулан үер, усны ослоос урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээлэл, сэрэмжлүүлэг хүргэх зорилгоор Онцгой байдлын байгууллага, Цагдаагийн байгууллага, Цаг уурын байгууллага хамтран хэвлэлийн хурал хийлээ.
Мэдээллийн үеэр сүүлийн 10 жилд 2091 хүн гамшиг, аюулт үзэгдэл, ослын улмаас амиа алдсанаас тэдний 57,3 хувь нь 1122 хүн үер усны ослын улмаас алдсан тухай мэдээллээ. Тодруулбал үерийн улмаас 52, усны ослын улмаас 1070 хүн нас барсан байна. Түүнчлэн усны ослын 77 хувийг аялал зугаалгаар амарч явахдаа амь насаа алдсан тохиолдол эзэлж байгаа гэв. Сүүлийн 4 жилийн наадмаар 47 хүн усанд осолдож амиа алдсан. Үүнд эрэгтэй 77, эмэгтэй 22 хүн байна. Зөвхөн энэ онд 37 хүн үер усны осолд өртөж амиа алсдан бөгөөд үүний 8 нь хүүхэд байна.
Иймд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, амь насаараа дэнчин тавьж машин, морьтойгоо гол руу орохгүй байхыг анхааруулж байна.
О.ЭНЭРЭЛ









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.