Нийгмийн

ОСОЛ: Нийслэлд хоёр, орон нутагт таван хүн гэмтэж, нэг хүний амь хохирчээ

2021 оны долоодугаар сарын 07-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 345 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 263 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд хоёр, орон нутагт  таван хүн гэмтэж, нэг хүний амь хохирсон байна. Тухайлбал:

Нийслэлд

2021.07.07-ны өдрийн 20:00 цагийн орчим Сонгинохайрхан дүүрэг товчооны замд мотоциклын жолооч суудлын автомашинтай мөргөлдөж зорчигч нэг сартай нярай хүүхэд гэмтсэн.

Орон нутагт

2021.07.07-ны өдрийн 06:00 цагийн орчим Говь-Алтай аймаг  Дэлгэр сумын нутагт суудлын автомашин онхолдож зорчигч 2 хүн гэмтсэн.

2021.07.07-ны өдрийн 21:00 цагийн орчим Дундговь аймаг Сайнцагаан сумын нутагт суудлын автомашины жолооч нь явган зорчигч мөргөж гэмтээсэн.

2021.07.07-ны өдрийн 23:00 цагийн орчим Өмнөговь аймаг Баяндалай сумын нутагт суудлын автомашин онхолдож зорчигч 1 хүн гэмтсэн.

 2021.07.07-ны өдрийн 17:00 цагийн орчим Сүхбаатар аймаг Түвшинширээ сумын нутагт суудлын автомашин онхолдож зорчигч 1 хүн гэмтсэн.

2021.07.07-ны өдрийн 16:00 цагийн орчим Хэнтий аймаг Биндэр сумын нутагт суудлын автомашин онхолдож зорчигч 1 хүний амь хохирсон.

Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийт 87 зөрчил илрүүлсний нийслэлд 50, орон нутагт 37 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Жолооч та бүхэн хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдалд хяналт тавин, хөдөө орон нутгийн замд гарахдаа техникийн үзлэг оношилгоонд хамрагдаж тээврийн хэрэгслээ бэлдсэний дараа аян замд гарах, мотоциклтой хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай хамгаалалтын хэрэгслийг тогтмол зүүж хэрэглэн хөдөлгөөнд оролцох, тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button