НИЙГЭМ
ЭМЯ: 24 цагт 2308 халдвар шинээр бүртгэгдлээ

Сүүлийн 24 цагийн дотор коронавируст халдварын 2308 шинэ тохиолдол бүртгэгдсэн талаар ЭМЯ-наас мэдээллээ. Үүний 2307 нь хүн амын дундаас илэрсэн бол нэг нь эмнэлгийн байгууллага дотроос бүртгэгджээ.
Халдвар авсан хүмүүсийг насны ангиллаар нь авч үзвэл 30-34 насныхан хамгийн ихээр коронавирус өртөж байгаа юм байна. Мөн 0-4 насны 128 хүүхэд халдвар авсан нь анхаарал татаж байна.
Г.САНСАРМАА










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.