НИЙГЭМ

Эмч нар: Бидний цалинг нэмээгүй, худал, хуурсан мэдээлэл тарааж байна

Цалингаа нэмүүлэхийг хүсэж буй эмч нар өнөөдөр ч Сүхбаатарын талбай дээр суулт хийж байна. Сүүлийн хоёр хоног тэдний цалинг 20 хувиар нэмэх шийдвэр гарлаа, ЭМЯ зөвшилцөлд хүрлээ гэх мэдээлэл түгээд байсан ч үүнийг худал хэмээн өгүүлцгээж байна.

Энэ талаар СЭМҮТ-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Ө.Анхболд “Бидэнд үр дүнгийн урамшуулал олгохоо больсон. Түүнийг олгохоор болсноо цалин 20 хувиар нэмсэн гэж ойлгуулж, худал мэдээлэл тарааж байна. Мөн улаан бүсэд ажиллаж буй эмч нарын илүү цагийн цалинг гурав дахин нэмснээ үндсэн цалинг нэмсэн мэт худал ойлгуулж байна” гэлээ.

Мөн өчигдөр ЭМЯ-ны зүгээс “Судалж байна” гэсэн хариу өгөөд, нэгдсэн шийдвэр танилцуулалгүй таржээ. Эмч нар шөнийн 01.00 цаг хүртэл хүлээсэн гэх.

Ийнхүү тэд шаардлагынхаа хариуг авахгүй бол баяр наадмын амралтын өдрүүдэд ч суултаа үргэлжлүүлнэ гэж мэдэгдээд байна Мөн Ерөнхийлөгчийг 2021 оны төсвийн тодотголд хориг тавьж, УИХ ээлжит бусаар хуралдан эмч нарын цалин нэмэх асуудлыг багтаах ёстой гэсэн байр суурийг илэрхийлээд байна.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button