НИЙГЭМ
Орон нутгийг зорьсон иргэд халдварт өртөж байгаа тул өөрийгөө 7 хоног тусгаарла гэв

Өчигдөр /2021.07.18/ ЭМЯ-ны мэдээллийн үеэр баяр наадмын үеийн халдварын нөхцөл байдлын тухай хүргэсэн билээ. Улмаар өнгөрөгч наадмын амралтаар орон нутгийг зорьсон иргэдийг коронавируст халдварт өртөх нь түгээмэл байгаа тул өөрсдийгөө ажиглаж, түргэвчилсэн тестээр шинжилгээ авахыг сэрэмжлүүллээ.
Хэрэв тест эерэг гарвал харьяа өрхийн эрүүл мэндийн төвдөө хандаж, хариугаа баталгаажуулахыг зөвлөж байна.
Зөвхөн орон нутгийг зорьсон гэлтгүй, гэр бүлийн хүрээнээс гадуур хүмүүстэй уулзсан бол өөрсдийгөө сайн дураар 7 хоног хүртэл тусгаарлан, шинж тэмдгээ ажиглахыг зөвлөлөө.
Мөн гадаад улсаас ирсэн иргэд гэрийн тусгаарлалтын 14 хоногийг чанд мөрдөж, түргэвчилсэн шинжилгээ хийж өөрийгөө хянахыг анхааруулж байна.
О.ЭНЭРЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.