Нийгмийн

Алтны үнэ дөрвөн өдөр дараалан ӨСЛӨӨ

COVID-19-ийн “Дельта” хувилбарын халдвар эрчимтэй тархаж байгаатай холбоотойгоор эрсдэл багатай хөрөнгө оруулалтын хэрэгсэл алтны эрэлт өсжээ. Эрэлтийн өсөлттэй холбоотойгоо үнэ нь дөрөв дэх өдрөө дараалан өссөн байна.

Мягмар гарагийн байдлаар алтны спот үнэ 0.02 хувиар өсөж, унц нь 1787.1 ам.доллар болоод буй аж.

БНХАУ-ын жижиглэн худалдааны борлуулалт, үйлдвэрлэлийн гарц шинжээчдийн хүлээлтээс доогуур гарсан байна. Үүний зэрэгцээ АНУ-ын Засгийн газрын бондын өгөөж буурсан нь алтны үнэд дэмжлэг болжээ.

У.УЯН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button