Нийгмийн
ҮСХ: Нийгмийн халамжид 2.3 сая иргэн хамрагдаж байна
Үндэсний статистикийн хорооноос нийгэм эдийн засгийн долдугаар сарын статистик мэдээг танилцууллаа. Энэ үеэр өрхийн нийгэм эдийн засгийн судалгааны үр дүнг танилцуулав.
Улсын хэмжээнд нийгмийн халамжид хамрагдаж байгаа 2.3 сая иргэн байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 113 мянгаар нэмэгджээ. 2.3 сая иргэний 53 хувь нь хүүхдийн мөнгө авдаг аж. Үлдсэн нь тэтгэвэр, тэтгэмжийн үйлчилгээ авч байгаа болон олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхийн тэтгэмж авч буй иргэд байна. Нийгмийн даатгалын сангийн орлого 1.9 их наяд төгрөгт хүрчээ. Тус сангаас энэ оны эхний долоон сарын байдлаар 457.4 мянган иргэн тэтгэвэр, тэтгэмж авч байгаа аж.
У.УЯН










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
үүнээс илүүг МАН, АН-ын Улс төрч нэртэй Луйварчид болон Сү,Батболд тэргүүттэй Оффшорчид 4н их Наядыг хулгайлж авч Улс орон Ард иргэд дээ асар их хэмжээний Хохирол МУ-ын Эдийн засагт
учруулсныг Статискийн газар Яагаад огт дурддаггүй юм вэ,