Нийгмийн
Намрын анхны цас Бямба, Ням гарагт орох төлөвтэй байна

Энэ намрын анхны цас энэ Бямба, Ням гарагт орох төлөвтэй байна.
- Бямба гаригийн үүрээр болон өглөө Увс аймгийн Баруунтуруун, Цагаанхайрхан, Зүүнхангай сумдын нутгаар бороо, цас холилдон орох;
- Бямба гариг 21-ний өдөр Хөвсгөл, Завханы хойд хэсэг, Хангай нурууны орчмоор цас орох;
- Бямба гаригийн орой болон шөнөдөө ХӨ, Булганы зарим сумдын нутгаар ахиу хэмжээний цас бороо холилдон орох;
- 21-22-нд шилжих шөнө болон 22-ны өдөр Хөвсгөл, Булганы зарим сумдын нутгаар цас үргэлжлэн орох төлөвтэй байна.
Мөн Бямба, Ням гарагт баруун болон хангайн аймгуудын нутгаар агаарын температур ихээхэн буурч өдөртөө +10+14 хэм, шөнөдөө 0+4 хэм, Хангайн нурууны уулархаг хэсэг, Тосонцэнгэл орчимд шөнөдөө 0-2 хэм хүрч цочир хүйтрэх магадлалтай байгааг анхааруулж байна.
У.УЯН










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.