НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Оргилыг БАТЛАМЖИЛЖЭЭ

Өчигдөр НАМЗХ бага хурал болж өндөрлөлөө. Бага хурлаар НАМЗХ-ны генсект Б.Оргилыг батламжилжээ. Тодруулбал, өнгөрөгч долдугаар сарын 29-ны өдрийн Удирдах зөвлөлийн хуралдаанаар НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагвыг чөлөөлж оронд нь Б.Оргилыг нэр дэвшүүлэн үүрэг гүйцэтгэгчээр томилоод байсан билээ.
Тухайн үедМАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Б.Золбадралыг, НАМЗХ-ны залуус дотроосоо Э.Очирбаярыг нэр дэвшүүлсэн ч аль аль нь дэмжигдэлгүй, зөрчилдөөн үүссэн.Улмаар УИХ-ын гишүүн, НАМЗХ-ны Ерөнхийлөгч Н.Учрал НАМЗХ-ны хяналтын хорооны дарга Б.Оргилыг оруулж ирсэн байдаг.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хүргэн Б.Пүрэвдагвын халааг авсан Б.Оргилын хувьд улстөрийн тодорхой намтар түүхгүй. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланг Хан-Уул дүүргийн намын дарга байхад НАМЗ-ын даргаар ажиллаж байсан. Мөн УИХ-ын гишүүн Н.Учралын найз гэдгээс өөр тодорхой мэдээлэлгүй нэгэн юм.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.