УЛС ТӨР

“Эрдэнэс Монгол” ХХК-д бүтцийн өөрчлөлт хийж, ТӨБЗГ-ыг корпораци болгох талаар хэлэлцжээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ. Өнөөдрийн /2021.08.18/ хуралдаанаар “Эрдэнэс Монгол” ХХК-д бүтцийн өөрчлөлт хийх, ТӨБЗГ-ыг корпораци болгох асуудлыг хэлэлцсэн байна.

Энэ талаар тэрбээр, “Эрдэнэс Монгол компанийн эдийн засагт үзүүлэх үр нөлөөг нь нэмэгдүүлэх үүднээс өөрчлөлт хийе гэж Засгийн газар зорьж байгаа. Энэ асуудлаар Засгийн газрын хэрэг эрхлэх газраас танилцуулга хийгдэнэ. Одоогоор манайд төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой, орон нутгийн төрийн өмчийн оролцоотой 500 гаруй ААН байдаг. Үүнээс Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын шууд хяналтад 107 хуулийн этгээд байна. Тэдгээр ААН‑үүдийн заримд нь ТӨБЗГ өөрөө шууд хяналт тавьдаг, заримд нь яамд агентлагууд хяналт тавьдаг бүтцээр явж ирлээ. Төрийн өмчийн харилцаанд орж эхэлснээс хойш төр удирддаг эсвэл холимог тогтолцоогоор аль алинаар явж ирсэн. Одоо ч холимог хэлбэрээр байна. Цаашид яамдуудын хяналтад тарааж байршуулах уу, эсвэл нэгдмэл байдлаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар нь корпорацийн зохион байгуулалтад ороод санхүү, үйл ажиллагааг нь бүрэн хяналтдаа байлгах уу бүр эсвэл одоогийн холимог хэлбэрээр явуулах уу гэдэг судалгааны материалыг өнөөдөр танилцууллаа. Үүнийг хэлэлцээд яамдуудаас саналыг нь аваад цаашид ямар бүтцээр авч явах вэ гэдгийг шийднэ. Өнөөдөр зөвхөн танилцуулга хэлбэрээр орсон” гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button