УЛС ТӨР
Бөх засаг даргатай дөрөв дэхь аймаг Архангай боллоо

Өнгөрсөн сард Архангай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Золжаргалыг хууль бусаар огцруулсан нь олон нийтийн дунд маргаан дагуулаад байсан билээ.
Өчигдөр /2021.08.17/ Архангай аймгийн ИТХ-ын төлөөлөгчид хуралдаж, Архангай аймгийн Засаг даргад М.Батжаргалын нэрийг дэвшүүлсэн. Умаар түүнийг 60.5 хувийн саналаар дэмжиж, томилсон байна.
Мишкагийн Батжаргалын хувьд Архангай аймгийн Булган сумын харьяат, Үндэсний бөхийн улсын харцага цолтой нэгэн юм. Тэрбээр томилогдсоноор бөх Засаг даргатай дөрөв дэх аймаг Архангай болж байна.
У.УЯН










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эээ хөөрхий. Монгол Улсад бөх биш дарга байхгүй болж байгаа нь маш эмгэнэлтэй зүйл дээ. Бие нь ажиллахаас толгой нь ажилладаггүй гарууд шүү дээ. Хүч чадал байхад ухаанаар яахав гэсэн бодолтой нөхдүүд. Ийм хүмүүсээр удирдуулдаг ард түмэн хөөрхийлэлтэй биш гэжүү?
Нутгархдаг, хор найруулдаг хөгийн гарууд ш дээ, энэ аймаг
Жинхэнэ хорчингууд чинь бөхчүүд юм биш үү, урвар шарвах унаж өгөх мөнгө авах, өгөхгүй бол нидэрч унагах гэх мэтээр элдэв заль мэх хэрэглэдэг нөхдүүд
Fucking assholes