Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга Д.Зоригоог АТГ-аас шалгаагүй гэв

Долдугаар сард АТГ, ЦЕГ-аас Замын-Үүдийн хэсэг албан тушаалтнуудыг хойшлуулашгүйгээр баривчилж ажиллагаа явуулсан. Одоо ч үргэлжлүүлэн шалгалт явуулж байгаа.
Үүнтэй холбогдуулан Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга Д.Зоригоог мөн АТГ-аас шалгаж байгаа гэх мэдээлэл цацагдсан юм.
Тэгвэл Д.Зоригоо өөрийн цахим хуудастаа “Миний бие Замын-Үүдийн гаалийн даргаар ажиллаж байгаад, дээд шатны шийдвэрээр албан ажлаа хүлээлгэж өгөөд, хоёр сар болж байна. Энэ хугацаанд намайг 37 тэрбум төгрөгийн оффшор хадгаламжтай, АТГ-д шалгагдаж байгаа гэх мэтээр удаа дараа ул үндэсгүй гүтгэж, нотлох баримтгүй мэдээллүүдийг зарим сайт, нэр бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацлаа. Би өөрөө ч хуулийн байгууллагад шалгагдаж байгаагаа мэдээгүй байж сайтуудааc уншдаг болов. Энэ нь миний хувь хүний болон албаны нэр хүндэд ноцтой халдаж байгаа учраас өөрийн байр сууриа илэрхийлэх нь зөв гэж үзлээ. Д.Зоригоо надад ямар нэг оффшор данс, авлига албан тушаалын хэргээр АТГ болон бусад хуулийн байгууллагад шалгагдаж байгаа нэг ч хэрэг байхгүй. Хэрэв тийм зүйл байвал хариуцлага хүлээхэд бэлэн байна” хэмээжээ.
У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.