Л.Энх-Амгалан: Хүүхдээ цэцэрлэгт өглөө эрт өгч, орой оройтож авах боломжтой
Энэ намрын хичээлийн жилээс иргэдэд хүүхдүүдээ цэцэрлэгт өглөө эрт хүргэж өгч, орой оройтож авах боломжоор хангаж байгаа юм байна. Учир нь өглөө, оройны замын түгжрэлийн 25-30 хувь нь хүүхдээ хүргэж өгөх, авахаас үүсдэг гэсэн судалгаа байгаа аж.
Тэгвэл энэ тухайд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Энэ удаад нийслэлд туслах болон ээлжийн багш ажиллуулахаар болсон. Ингэснээр цэцэрлэгийн багш нарын ачааллыг бууруулахаас гадна түгжрэлийг бууруулах ач холбогдолтой.
Өглөөдөө замын түгжрэлийн 25% нь зөвхөн хүүхдээ хүргэж өгөх, оройны түгжрэлийн 25-30% нь хүүхдээ авах эцэг эхчүүдийн хөдөлгөөнтэй холбоотой байдаг. Тиймээс хамгийн их тэг зогсолт хийдэг 30 цэгийн ойролцоо байгаа 60 цэцэрлэгт ээлжийн багш ажиллуулна. Ингэснээр хүүхдээ цэцэрлэгт нь өглөө эрт өгөх, оройтож авах боломжийг эцэг эхчүүдэд олгох шийдвэр гарсан" гэжээ.
Г.САНСАРМАА










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Manai ene gaigui yum hiiged sanaachlaad yavaa haragddin shu LD