Нийгмийн
Дугаарын хязгаарлалт өнөөдрөөс хуучин хуваарийн дагуу үргэлжилнэ
Хичээлийн шинэ жил эхлэх дөхсөнтэй холбогдуулан өнгөрсөн амралтын өдрүүдээр тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулсан. Тэгвэл өнөөдрөөс дугаарын хязгаарлалт хуучин хуваарьтаа орж байна. Жишээ нь,
- Даваа гаригт 1, 6-аар төгссөн
- Мягмар гаригт 2, 7-оор төгссөн
- Лхагва гаригт 3, 8-аар төгссөн
- Пүрэв гаригт 4, 9-өөр төгссөн
- Баасан гаригт 5, 0-ээр төгссөн тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцохгүй.
Харин бямба, ням гарагт дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.