Баянхонгорын удирдлагууд авлигын хэргээ хүлээж, З.Баянжаргал үүрэгт ажлаасаа чөлөөлөгджээ

АТГ-аас Баянхонгор аймагт ажиллагаа явуулж, аймгийн засаг дарга Д.Мөнхсайхан, ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, Цагдаагийн газрын дарга З.Баянжаргал нарын албан тушаалтанг 320 сая төгрөгийн авлигын хэргээр, яллагдагчаар татан шалгаж эхэлжээ.
Баянхонгор аймагт АТГ-ынхан гэнэтийн шалгалт хийхдээ Цагдаагийн газрын дарга З.Баянжаргал, Татварын хэлтсийн дарга н.Ренчиндагва нарыг 48 цаг саатуулж, албан өрөөнд нь нэгжлэг хийсэн байна. Улмаар аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан тэргүүтэй албан тушаалтнуудыг бичил уул уурхай эрхлэгчээс авлига авсан гэх хэргээр шалгалтын ажиллагаа явуулсан аж.
Шалгалтын хүрээнд Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын дарга З.Баянжаргалыг ЦЕГ-аас албаны нэр хүндэд нөлөөлнө гэж үзэн, үүрэгт ажлаас нь өөрийнх нь хүсэлтээр чөлөөлсэн байна.
Тэдэнд хамаарах авлига өгсөн гэх процесс нь баримтаар тогтоогдсонтой холбогдуулан, шалгагсадын зүгээс өөрсдөө хэргээ хүлээж, Эрүүгийн хуулийн хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлт гаргасан гэх мэдээлэл байна.
Баянхонгор аймаг нь алтны чиглэлийн уул уурхайн лиценз эзэмшигчид олонтойгоос гадна бичил уул уурхай эрхлэгчдийн нөхөрлөл үйл ажиллагаа явуулдаг онцгой бүс юм. Тэр утгаараа Баянхонгор аймгийн үе үеийн удирдлагууд, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын хэлтсүүд байнгын авлигын нөлөөлөлд автаж болзошгүй субьектээр нэрлэгддэг билээ.
Энэ чиглэлд АТГ-аас өнгөрсөн жилүүдэд Баянхонгор аймагт ажиллаж, ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, Засаг дарга Г.Батжаргал нартай холбоотой 4-5 гомдлыг шалгаад, “Эко грийн ланд” ХХК-ийн захирал З.Эвлэгсайханаас 2017 оны зургадугаар сарын 21-нд 100 сая төгрөгийн хахууль авсан нь баримтаар тогтоогдсон гэж үзэн Эрүүгийн хуулийн 22.4 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар тооцож байсан юм.
Г.ҮҮЛТ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
хаа сайгүйдээ яана энэ улс
ДЭЭРЭЭСЭЭ ЭХЛЭЭД БҮХ ШАТАНД ХУЛГАЙЧИД ЯАНАДАА ЭНЭ УЛС
Наад аймгийн хэдэндарга нар чинь овоо л гэж яригдах юм байна лээ шүү
Awligald edegdsen ene beeruudiig ugaar ni ileruuleh boltugai
Үнэн үргэлж ялдаг
Ashgvi dee muu awilgachidiig bvv dawraa
Бага , дунд гарын хулгайчууд байна даа. Аварга хулгайч нар албан тушаалын хамгаалалтанд байнауудаа
Bas yahuu hergee huleegd, uhen uhetlee guriiheer shiidsen garuud bnaa
Монгол хээл хахуулыг 30 жил цэцэглүүлсэний хүчинд хүн толгойтой болгон авилгачин болсон. Авилгыг устгахын тулд эхлээд 3 сая хүн багтах шорон барих хамгийн том 100 авилгачинг Сүхийн талбай дээр олны өмнө цаазалж байж авилга багасна.
МАНин нь мөнгө ол гэсэн
үнэнээ хүлээсэнд талархий