УЛС ТӨРУлс төрийн мэдээ
Амьдралтай танилцсан дөрөв лхагва гарагт тайлангаа тавина

Өнгөрөгч пүрэв /2023.04.27/ гарагийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар нэр бүхий УИХ-ын гишүүдийг зах, худалдааны төвөөр явж мах, гурилын үнийн өсөлт, инфляцын нөхцөл байдлыг судлаад ирэхийг үүргэдсэн билээ.
Энэ дагуу ЭЗБХ-ны дарга Ц.Цэрэнпунцаг, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Б.Жаргалмаа, Ц.Сандаг-Очир нар захуудаар явсан байна. Харин Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн эл бүрэлдэхүүнд нэрлэгдсэн ч, үлджээ.
Амьдралтай танилцаад ирсэн дөрвөн гишүүн энэ долоо хоногийн лхагва гарагийн 13.30 цагт Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар тайлангаа тавихаар товлосон байна.
Тэдний хувьд “Хүчит шонхор” захаас махны, “Хархорин” худалдааны төвөөс төмс, хүнсний ногоо, гурил, будааны үнэ сурагласан аж.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
нэг үгээр хэлэхэд хөлдүү толгойтой ҮХРҮҮД.
Songuuli oirtood xar zaxaar yavj ard tumnii amidraltai taniltsaj daraagiin songuulid ner devshix uil ajillagaandaa beltgel xiij baigaa edgeer gishuudiig irged songoxgui baix xeregtei
Үнэн малууд юмаа. ИХ ажил хийсэнээ харуулах гэж байгаа юм байхдаа
Иргэдийн төлөөлөл биш гэдгээ бодит амьдрал дээр нотлож явна даа. Итгэлт баяны хэлдгээр " ичмээр дамшигууд"...
Хэддүгээр зуунд амьдраад байнаа. ҮСХ гээд үнийн өсөлтийн мэдээлэл гаргадаг, судалгааг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр боловсруулдаг төрийн, төрийн бус, судалгааны байгууллагууд өчнөөн байна. Гишүүд хэрвээ бодит амьдралаас хол байдаг юм бол, сүрийг бадруулж захаар явсанаас, энгийн иргэн шиг хүнс, бараагаа захаас цуглуулах байдлаар "судалвал" арай дээр байсан болов уу?