ДЭЛХИЙ

Нягталъя: Бейонсе Монголд ирэхгүй, кино нь нээлтээ хийнэ

Дэлхийн алдартай дуучин Бейонсе Нөүлс саяхан Инстаграм хуудастаа, хэд хэдэн оронд "Reneissance" тоглолт үргэлжилнэ гэсэн утгатай рийлс бичлэг байршуулсан. Үүнд нь Монгол Улсын нэр дурдагдсан юм.

Улмаар түүнийг Монголд ирж, тоглолт хийх үү гэсэн асуулт үүсээд байгаа юм.

Тэгвэл, Бейонсе Монголд ирэхгүй, харин "Reneissance" тоглолтын хүрээнд хийсэн баримтат киноны нээлтээ уг рийлс бичлэгт дурдсан орнуудад хийх юм байна.

  • Бразил
  • Итали
  • Тайланд
  • Испани
  • Япон
  • Өмнөд Африк
  • Индонез
  • Тайван
  • Хонгконг
  • Сингапур
  • Унгар
  • Андор
  • Румын
  • Болгар
  • Монгол гэсэн 15 улсыг тэр нэрлэжээ.

Ташрамд дурдахад, дэлхийн 100 гаруй оронд киног нээхээр товлосон. Жагсаалтыг шинэчилсээр байгаа бөгөөд, хамгийн сүүлд энэ 15 орныг нэмж нэрлэсэн гэсэн үг.

"Reneissance" кино арванхоёрдугаар сарын 1-нд албан ёсоор нээлтээ хийсэн. Тус киног Бейонсе өөрөө продюсерлэж, найруулснаараа онцлог юм.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button