Нийгэм мэдээ
Тайгын байгаль хамгаалагчид зургаан өдөр мөрдөж, хулгайн анчдыг барилаа

"Улаан тайга" УТХГЗ-ны байгаль хамгаалагчид хулгайн анчдыг барьжээ.
Тодруулбал, цас ихтэй, -45 хэм хүртэл хүйтэрдэг тайгын хүнд нөхцөлд тэд цаатай, нохойтой анчдын араас морь, явганаар зургаан өдөр мөрдөж байж хяналтын баг хулгайн анчдыг үйлдэл дээр нь барьжээ.
Байгаль хамгаалагчид "Бидний олон жил хамгаалж, хайрлаж, өсгөж ядаж буй амьтдыг хайр найргүй алж буйд хэзээ ч эвлэрэхгүй. Конторт сууж байгаль хамгаалагчдын нөр их хөдөлмөрөөр амьдарч буй хүмүүсийг ч шудрага байхыг шаардана. Тухай бүр нь мэдээлнэ. Ярьдаг зүйл нь нэг өөр бодит байдалд юу хийдгийг баримттайгаар бас дахин батлагдав. Дараа бид нисдэг тэрэгтэй болох байх. Бид үнэний мөрөөр мөрдсөөр байх болно. Монголын Их тайгын үнэн, амар амгаланг дээдэлж бий болгоно" гэлээ.
Б.ХАШ-ИЛД











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Sain baina.bayar hurgie
Яамайдаа энэ хүмүүсийг залгамжлах хүмүүсийг ч бэлдэхсэн
Баярлалаа та нартаа, урт насалж удаан жаргаарай. Баярлалаа баярлалаа баярлалаа.
Конторын дарга нар зөвшөөрөл өгчдөг
баяр хүргье
за яршигаа хэн хулгайн ан хийдэг юм цаатангууд л биз
Өлбийсөн хулгайчуудыг будаа болгох хргтэй !!