Бусдыг аврах гэж яваад амиа алдсан гал сөнөөгчийг эцсийн замд нь үдлээ

Өнгөрөгч Мягмар гараг /2023.12.19/-ийн өглөө 07:00 цаг үед Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны дөрөвдүгээр давхарт гал гарч, долоон хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан.
Амь хохирогчдын тав нь нэг гэр бүлийн хүмүүс байсан бол хоёр нь тусламж үзүүлэхээр очсон аврагч болон дээд давхрынх нь оршин суугч эмэгтэй байсан. Өнөөдөр /2023.12.25/ албан үүргээ гүйцэтгэж яваад амь алдсан Гал унтраах аврах 14 дүгээр ангийн салааны захирагч, дэслэгч 27 настай Э-г эцсийн замд нь үдэж байна.

Тэрээр иргэдийг утаажилтын бүсээс гаргаж байх явцдаа угаартаж, ухаан алдсан бөгөөд эмнэлгийн байгууллагад хүргэгдсэн ч харамсалтайгаар амиа алдсан. Талийгаач удам дамжсан аврагч бөгөөд 2023 онд БНСУ-д гал сөнөөгчийн сургууль төгсөөд ирсэн залуухан боловсон хүчин байжээ.
Б.ХАШ-ИЛД











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ямар муу хамгаалалттай юм бэ
Хүчилтөрөгчийн багтай, тусгай битүү шилэн каск хамгаалах хувцастай болгооч ээ
Бурханы хайраар өлгийдүүлж, диваажингийн гэртээ хурдан очих болтугай. цэл залуу хүн яагаад угаартдаг байна. хамгаалах хэрэгсэл нь хаачсан юм бол. Төсөвгүйгээс болсон юм болов уу эсвэл дарга нарынх хулгайгаас болж хамгаалалтын хувцасгүйгээс болсон юм болов уу.
Онцгойнхондоо зориулолтын ямар ч хамгаалах хэрэгсэл, баг маск тавьж өгдөггүй улаан гараар нь толгой нүцгэн гал ус руу оруулдаг ийм улс орон байхгүй. Банк сан төсөв гээд улсынхаа бүх юмыг үлдээхгүй идчихдэг төрийн хулгайчид онцгойхонд ирдэг тусламж хандивыг бас идчихсэн
Харамса лтай юм. Дарга нар нь юу бодож байна. Хүчилтөрөгчөө цэнэглээгүй гэж өөр рүү нь чихээд дуусгах гэж байна уу