Нийгэм мэдээ

Улсын төсвөөр зам барихад ашиглах элс, хайргыг 5000 дахин хямдрууллаа

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ээлжит хуралдаанаар "Авто зам, төмөр замын салбарт хэрэгжүүлэх зарим төсөл, хөтөлбөрт шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглах тусгай журам"-д нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцсэн.

Энэ үеэр "Улсын болон орон нутгийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжих авто зам, замын байгууламжийн барилга, их засвар, ээлжит засвар, арчлалтын ажилд ашиглах түгээмэл тархацтай ашигт малтмалын төлбөр тооцох борлуулалтын үнэлгээг нэг шоо метр тутамд 1 төгрөг болгон бууруулах шийдвэрийг гаргалаа.

Үүний үр дүнд авто замын салбарт ашиглах түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр буурч, зөвшөөрөл авах үйл ажиллагааг хөнгөвчлөх ач холбогдолтой юм.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зам
Зам

Ха ха хаа үнэн шаах юм аа. Зам тавихад тухайн газрын хөрс шороо хайрга чулууг ашиглаад л болдог шүү дээ. Орон нутагт ямар мөнгө төгрөг төлдөггүй шүү дээ. Сонгууль болох гээд тархи угаалт хийж байна даа

Холбоотой мэдээ

Back to top button